Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон мэдээлэл хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 18
iKon.MN

Бодь цамхагийн 9 давхрын хурлын зааланд

10:00 цагт Монголын үндэсний брэндийн зөвлөлийн ажлын албанаас судалгаагаар гарч ирсэн "Монголын үндэсний брэндийг тодорхойлох түлхүүр үг"-ийг хэлэлцэнэ.

Улаанбаатар их дэлгүүрт

11:00 цагт Нийслэлийн ойг угтаж хийж буй ажлуудын нэг болох "Их хотын хямдрал" хямдралтай худалдааны нээлтийн үйл ажиллагаа болно. Хотын дарга С.Батболд болон холбогдох албаныхан оролцоно.

Live conference center

11:00 цагт Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон багш нарын онц их хурлаас гарсан шийдвэр болон шинэ Засгийн газарт шаардлага хүргүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Рок поп, зохиолын дуучид, хошин урлагийнхан болон хамтлаг дуучдын “Аялгуут намар” хүндэтгэлийн тоглолтын талаар мэдээлэл хийнэ. 

ХӨСҮТ-д

12:00 цагт Тандалт судалгааны албанд "Дархлаажуулалтын 10 хоног"-ийн тухай болон улирлын томуугийн вакцин хийж эхэлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.

МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд

14:00 цагт "Гэр хороололд үүсэж буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам" сэдэвт салбар хуралдаан болно.