2017/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,457.47₮
B32
УЛААНБААТАР
11°
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S32
21:00
S32
22:00
S32
-1°
23:00
S32
-1°
00:00
S32
-2°
01:00
S32
-3°
02:00
S32
-3°
03:00
S32
-3°
04:00
S32
-4°

“Их хотын хямдрал” нэгдсэн арга хэмжээ 7 хоногийн хугацаатай зохион байгуулагдана

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN
 

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг угтан Нийслэлийн удирдлагууд хотод үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний төвүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтад Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗД-ын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар оролцжээ. 

 

Нийслэлийн удирдлагууд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, иргэдэд санхүүгийн бодит хэмнэлт болдог хямдралтай худалдаа үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалсан уриалгыг уулзалтад хүрэлцэн ирсэн худалдаа үйлчилгээний төвүүдийн удирдлага, төлөөлөлд гардуулан өгсөн байна. 

УРИАЛГА: 

 

Их хотын хямдрал нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 10 сарын 22-ны өдөр Улаанбаатар Их Дэлгүүрт хонх цохисноор эхлэх бөгөөд 10 сарын 29-ний өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд зохион байгуулагдана гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

x