Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Оскарын гадаад киноны шагналд энэ жил 92 орны бүтээл өрсөлдөж, дээд амжилт тогтоож байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ирэх оны эхээр болох 90 дэх удаагийн Академийн шагнал гардуулах арга хэмжээний гадаад хэл дээрх бүтээлийн шагналд 92 орны бүтээл нэрээ дэвшүүлж, түүхэн дээд амжилт тогтоосныг зохион байгуулагчид нь өчигдөр зарлажээ.

Өнгөрсөн жил энэ шагналд 85 орон киногоо илгээж байсан гэнэ.

Энэ жил Гайти, Хондурас, Лаос, Мозамбик, Сенегал, Сири улсууд анх удаа бүтээлээрээ оролцож байна. Монгол улсаас энэ жил найруулагч Доржийн Золбаярын “Чингисийн хүүхдүүд” кино оролцож байгаа юм.

Энэ удаагийн гадаад хэл дээрх бүтээлүүд дотроос Камбожийн зохиолчийн зохиолоор жүжигчин Анжелина Жолигийн найруулсан “First They Killed My Father” (Эхлээд тэд миний аавыг алсан) хэмээх бүтээл анхаарал татаж байгаа гэнэ.

 
`First They Killed My Father` киноны хэсэг

Улаан Кхмерүүдийн харгислалыг үзүүлсэн уг киног $24 саяын төсвөөр бүтээсэн нь Камбожид хийгдсэн кинонуудын түүхэн дээд амжилт болжээ. Уг кино одоо Нэтфликс сүлжээгээр цацагдаж байгаа юм байна.

Холливүүдийн од Анжелина Жоли 2005 оноос эхлэн Камбожид хүмүүнлэгийн ажиллагаа явуулж байгаа ба АНУ/Камбожийн давхар иргэншилтэй юм.

 

Эх сурвалж: Los Angeles Times