Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Саудын Арабын хааны цахилгаан шат гацаж, онгоцноос явган буухад хүргэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын хаан Салман өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотод айлчлан ирсэн юм. Эзэн хааны аялал баян тансаг байдлаараа үргэлж анхаарлын төвд байдаг.

Тэрээр хувийн онгоцноосоо алтадсан цахилгаан шатаар буудаг уламжлалтай юм. Харин хааныг Москвад буухад цахилгаан шат нь замын дунд гацаж саатжээ. Тэрээр хэсэг гайхаж саатсаны эцэст өөрөө алхаж буухад хүрсэн байна.

81 настай хаан шатаар болгоомжтой алхалсаар Москвад газарджээ.

Салман хаан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, дэлхийн газрын тосны зах зээл, Сирийн хямралын талаар хэлэлцэх зорилготой.

Гэхдээ хааны айлчлал цахилгаан шатнаас цааш элдэв саадгүй үргэлжилж, Оросын хамгийн орчин үеийн пуужингаас хамгаалах систем С-400-г худалдаж авах тохиролцоог Путинтай хийж чадсан байна.

Эх сурвалж: Business Insider