Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Чингэлтэйн гүүрийг засварлаж дуусжээ

ikon.mn
2017 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 18у/м гүүрийг засварлах ажлыг 2017 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлж, есдүгээр сарын 20-ны өдөр бүрэн засварлаж дуусгажээ.

Уг ажлын хүрээнд 28.42м2 дам нурууны эвдрэл засварлан, төмөр бетон гүүрийн алгаслыг өргөн 14 ширхэг резинэн тулах хэсгийг сольж, нийт 28м2 төмөр бетон гүүрийн хийц элементүүдийг ган хийцээр хүчитгэж засварласан байна.

 

Мөн 254.8м.кв дам нурууг Sika CarboDur, Sika wrap зэрэг материалаар хүчитгэж, 16.7м3 бетон зуурмагаар тулгуурыг хүчитгэн хана цутган, 9.6м3 бетоноор диафрагм, 0.65м3 бетоноор дугуй цохигч тус тус цутгажээ.

Түүнчлэн 1.5м3 бетон зуурмагаар ригелийг хүчитгэж, 77у/м бэхэлгээний анкер, дам нурууны хавиргыг засварлаж, хүчитгэснээс гадна гүүрний 48.2у/м хайс хашлагыг будаж, 85.6м.кв дугуй цохигч, парапет будах ажлыг хийж гүйцэтгэлээ гэж Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, ОНӨААТҮГ-аас мэдээллээ.