Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утасны төлбөр тооцоо 2019 онд картны хэрэглээг давна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Дэлхий даяар гар утас, онлайн сүлжээ ашиглан төлбөр тооцоо хийх арга нь банкны зээлийн болон дэбит картны хэрэглээнээс 2019 онд давж гарна гэж НҮБ-ын олон улсын худалдаа хариуцсан байгууллага өчигдөр зарлажээ.

UNCTAD (United Nations Conference on Trade and Development) байгууллагын гаргасан “Information Economy Report 2017: Digitalization, Trade and Development” тайланд кредит, дэбит картны төлбөр тооцоонд эзлэх хувь гурван жилийн дотор 51-ээс 46 хувь болж буурна гэж дүгнэсэн байна.

2016 онд дэлхийн 24 орны шууданг нэгтгэдэг Олон Улсын Шуудангийн корпорацийн гаргасан судалгаагаар 26 орны онлайн худалдан авагчдын 41 хувь нь e-wallet буюу цахим хэтэвч, 33 хувь нь кредит карт, 18 хувь нь дэбит карт ашигласан байжээ.

Ингэхдээ хөгжингүй орнуудын иргэд банкны картыг түлхүү ашигласан бол хөгжиж байгаа орны иргэд картын бус аргыг илүү ашигласан байна. Цаашдаа блокчэйн технологид суурилсан төлбөрийн хэрэгслүүд өргөнөөр ашиглагддаг болно гэж үзэж байгаагаа UNCTAD дээрх тайланд дурджээ.

 

 Эх сурвалж: UN