Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Лас Вегасын алуурчны зочид буудлын өрөөнөөс авсан зурагнууд

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 4
iKon.MN

Ням гарагт Лас Вегас хотод гарсан аллагыг үйлдэх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна. 59 хүний аминд хүрч, 500 гаруй хүнийг шархдуулсан Стефэн Пэддок өөрийн байрлаж байсан Мандалай Бэй зочид буудал руу 10 удаа том цүнхэнд галт зэвсэг нууж оруулсан нь АНУ-д зэвсгийн хяналт ямар сул байгааг харуулж байна.

Түүний өрөөнөөс нийт 23 буу, олон мянган сум олдсон юм.

Пэддок аллага үйлдэхдээ бүрэн автомат болгож өөрчилсөн хоёр хагас автомат буу ашигласан нь тодорхой болжээ. Тэрээр өрөөнийхөө хоёр цонхыг хагалж, түүгээрээ 400 метрийн зайтай талбайд байсан 22,000 хүн рүү суман мөндөр буулгасан юм.

 
 

Үүнээс гадна Лас Вегасаас холгүй байдаг Пэддокийн гэрээс 19 буу, олон мянган сум, тэсрэх бодис олсон байна. Одоо цагдаа нар түүний найз эмэгтэй болох Филиппинд амьдардаг хүнтэй холбоо тогтоож байгаа гэнэ.

62 настай Мэрилоу Дэнли гэгч энэ эмэгтэйтэй Пэддок аллага үйлдэхээсээ өмнө утсаар ярьж, долоо хоногийн өмнө түүн рүү $100,000 шилжүүлсэн байжээ.

Тиймээс уг эмэгтэйгээс Пэддокийн яагаад ийм хэрэг хийх болсон шалтгааныг олно гэж цагдаа нар үзэж байгаа юм.

 
 
 
 

 

Эх сурвалж: Associated Press