Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн улс орнуудын 20 гаруй хувь нь албан ёсны шашинтай, 10 хувь нь шашныг хориглодог

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Саяхны судалгаагаар дэлхийн улс орнуудын 20 гаруй хувь нь албан ёсны шашинтай, дахиад 20 орчим хувь нь аль нэг шашныг онцолж, давуу эрх олгодог нь харагджээ.

Харин 53 хувь нь албан ёсны шашингүй, бас онцгойлдог шашингүй байна. Мөн 10 хувь нь шашинд дайсагнаж ханддаг болохыг Вашингтонд төвтэй Pew Research Center-ийн судалгаанд өгүүлжээ.

Албан ёсны шашинтай 43 орны ихэнх нь Ойрх Дорнод, Хойд Африкийн орнууд байгаа бол хойд Европын хэсэг орнууд мөн багтсан байна. Эдгээрээс Ази, Сахарын өмнөх Африк, Хойд Африк, Ойрх Дорнодын 27 орон ислам шашинтай, Европын 13 орон Христийн шашинтай, Бутан Камбож улсууд Буддын шашинтай, Израйль ганцаар жүүдийн шашинтай байгаа юм.

Харин Хинду шашныг төрийн шашин болгосон орон байхгүй байна.

Албан ёсны болгоогүй ч аль нэг шашныг онцгойлж үздэг 40 улс байгаагийн 28 нь Христийн шашинд давамгай эрх олгодог ажээ.

Харин шашинд дайсагнагч улсуудад Хятад, Хойд Солонгос, Куба, Вьетнам болон хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан хэд хэдэн орон багтаж байна. Эдгээр орнуудад шашны зан үйлд хяналт тавьдаг, хязгаарладаг, шашныхны улс төрийн оролцоог хориглодог юм.

 

Эх сурвалж: The Guardian