Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Залуучуудын хөгжилд чиглэсэн төсвийг нэмэгдүүлэхэд залуучуудын оролцоо, санаачилгыг дэмжих жижиг төслийн зар

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

- Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөр -

Төслийн зорилго: Орон нутгийн түвшинд залуучуудыг өөрсдийн асуудлааар шийдвэр гаргагчдад нөлөөлөх чадвартай болгох, залуучуудын оролцооны санаачлагыг дэмжих,  залуучуудын хөгжилд чиглэсэн орон нутгийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалтыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг дэмжих жижиг төсөл шалгаруулах. 

Төслийн чиглэл нь: Орон нутгийн өсвөр үе, залуучуудад тулгамдаж буй эрүүл мэнд, нөхөн үржихүй, боловсролын асуудал, иргэний оролцоог нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, залуучуудын шинэ бүтээлч санаа, бизнесийн гарааны санаачлагыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх, урамшуулах, залуучуудын шинэ байгууллагыг дэмжин хөгжүүлэх зэрэг залуучуудын хөгжлийн асуудлыг орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалтаар шийдвэрлүүлэх, үүний тулд асуудлыг шийдвэрлэх баг, хорооны хуралд залуучуудын утга учиртай оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн сургалт сурталчилгаа, кампанит ажил, нөлөөллийн ажлыг зохион байгуулахад чиглэгдсэн төсөл байна. 

Хамрагдах хүрээ: Төслийг НҮБХАС, Монгол Улсын Засгийн Газрын хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн зорилтот аймаг, хотын залуучуудын байгууллагууд, оролцооны бүлэг, клуб, Залуучуудын Хөгжлийн Төв, түүний дэргэдэх Залуучуудын Зөвлөл, залуучуудын ТББ-ууд хэрэгжүүлж болно.   

Төслийн санал хүргүүлэх: Төслийн саналыг 2017 оны 10 сарын 15-ны дотор Иргэний Боловсролын Төв,  Нөлөөллийн жижиг төсөлд гэж хаяглан шуудангаар болон имэйлээр  хүргүүлнэ. Төслийн саналыг хүлээн авч  Иргэний Боловсролын Төв, НҮБХАС-ийн Залуучуудын Хөтөлбөрийн баг хэлэлцэн шийдвэрийг гаргана. Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн талаарх мэдээлэл болон төслийн удирдамжийг Иргэний Боловсролын Төвийн www.cce.mn вэбсайт болон дараах линкээр орж авна уу.  https://drive.google.com/open?id=0B-iEyHdgJviqLU9CTzlZQmtobEU 

Холбоо барих хаяг: 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 хороо, Авто замчдын гудамж, Хасвуу барилга, 1 давхар 

Утас/Факс: 976-11-313619

Web: www.cce.mn

E-шуудан: cceofficer@gmail.com

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.