Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол брэндүүд Азийн зах зээлд гарахад нэг алхам ойртлоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Азийн Маркетингийн Холбоо нь Азийн нийт 17 орныг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. Тус холбоо жил бүр Азийн Маркетингийн Холбооны гишүүн улс болох 17 улсын төлөөлөл оролцсон “Удирдах Зөвлөлийн хурал”, гишүүн орнуудын Үндэсний ялагчийг шалгаруулдаг “Asian Marketing Excellence Awards 2016” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа, “SMART 2017” Азийн Маркетингийн Чуулган зэргийг гишүүн орнуудынхаа аль нэгэнд зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн чуулганыг эх орондоо зохион байгуулах эрхийг Монголын Маркетингийн Холбоо нөр их хичээл зүтгэл, идэвхи санаачилгын үр дүнд өнгөрсөн жил авсанаар 10 жилийн дараа энэ нэр хүндтэй чуулганыг Монгол улсад дахин зохион байгуулах боломж бүрдсэн юм. Ийнхүү Монголын Маркетингийн Холбоо нь Азийн Маркетингийн Холбооны гишүүн байгууллагын хувьд есдүгээр сарын 20-ноос 22-ны хооронд “SMART2017 - Азийн Маркетингийн Чуулган”-ыг маркетингийн сүүлийн үеийн дэлхийн чиг хандлага, Азийн шилдэг компаниудын туршлагыг судалж монголын брэндүүдийг Ази болон олон улсад гарах арга замыг нээх зорилгоор Азийн Маркетингийн Холбоотой хамтран Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Эхний өдөр Азийн Маркетингийн Холбооны Удирдах зөвлөлийн хурал амжилттай зохион байгуулагдаж, үдэш нь 17 орноос ирсэн 50 орчим хүндэт зочид төлөөлөгчдийг эх орондоо элгэмсэгээр угтан авсан “Welсome to Mongolia” цэнгүүнийг дэглэсэн юм. Цэнгүүний үеэр Торго салон загварын шоугоо толиулуулсан нь зочдын таашаалыг хүртсэн.

Хоёр дах өдөр нь “Монгол брэндүүд Азийн зах зээлд” уриан дор дэлхийн болон Азийн маркетингийн шилдэг экспертууд, доктор, профессер, зөвлөхүүд болон 300 гаруй маркетерууд оролцсон “SMART2017 - Азийн Маркетингийн Чуулган” болов. Испани, Индонези, Сингапур, Бангладеш улсуудаас урилгаар ирсэн, олон улсад нэр хүндтэй 5 үндсэн илтгэгч Хүн-Төвтэй маркетинг, Маркетинг 4.0 концепц, Дижитал маркетингийн эрин үе, Маркетингийг доргиох дижитал өөрчлөлт, Маркетингийн шилдэг санаа ба тэргүүн туршлагууд, Энтрепрайз маркетинг, Нийгмийн маркетинг зэрэг сэдвээр илтгэл тавьсан нь маркетеруудыг сонирхлыг ихэд татлаа. Түүний дараа “Asian Marketing Excellence Awards”-н шигшээд шалгаран үлдсэн Азийн шилдэг 5 компани кэйс, амжилтын түүх, тэргүүн туршлагаа хуваалцлаа.

Чуулганы сэтгэл догдлуулсан мөчийн нэг нь Азийн маркетингийн дээд шагнал болох “Asia Marketing Excellence Awards” шагналын эзэн Үндэсний ялагчдыг тодруулах явдал байв. Учир нь Монгол улсаас “Asia Marketing Company of the Year” номинацид эх орноо төлөөлөн өрсөлдөн “Жем Хужирт” компанийн “Хужирт” брэнд “Үндэсний ялагч”-аар тодорч шагнал хүртсэн юм. Ялагчдыг “Asia Marketing Company of the Year” болон “Marketing 3.0” номинацуудын дагуу тодруулах шалгаруулалт өнгөрсөн тавдугаар сард Индонез улсын Бали аралд болж өнгөрсөн бөгөөд Азийн маркетингийн холбооны гишүүн 17 орны 70 гаруй  төлөөлөгчид оролцож нэр дэвшигчдийг шүүдэг журамтай. “Asia Marketing Company of the Year” шагналын хувьд шинийг санаачилсан, маркетингийн онцгой стратеги, тактикийг хэрэгжүүлж, үнэ цэнийг бүтээсэн компани болон түүний борлуулалтын өсөлт, зах зээлд эзлэх хувь хэмжээг харгалзан үздэг.

Азийн Маркетингийн Чуулган Монгол улсад зохион байгуулcнаар Монголын бизнес эрхлэгчид, маркетер, бүтээлч авъяастнуудыг Азийн зах зээлтэй холбож, маркетингийн хөгжил, цаг үеийн чиг хандлага, мэдээ, мэдээлэл, трендүүдийг Азийн шилдэг илтгэгч, маркетингийн гуру нараас сонсож, Азийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй Азийн бизнесийн шилдэг компаниудын бодит кэйсүүдтэй танилцаж, туршлага судалж чадлаа.

Энэ боломжийг олгосон SMART2017 Азийн Маркетингийн Чуулганы Ерөнхий ивээн тэтгэгч Samsung Mongolia, ивээн тэтгэгчээр АПУ ХК, Жем Хужирт ХХК, ММCG LLC, Торго ХХК, Zebra International LLC, Сэлба сервис ХХК, Гэрэл зургийн Диамонд студи, мэдээллийн ивээн тэтгэгч www.gogo.mn сайт, Монголын Маркетингийн Холбооны нийт гишүүдээ талархал илэрхийлье. 

Чуулганы дараа илтгэгч ба оролцогчдын нэтворкинг хийж, нэрийн хуудсаа солилцож, сонирхсон асуултандаа хариулт авч, сэлфи хийцгээж, танилын хүрээгээ тэллээ. Үдэш нь чуулганы нэрэмжит оройн зоогийг гадны зочид болон ММХ-ны гишүүд хамтдаа барьж,  амьд жааз хөгжмийн тоглолт сонсож өнгөрлөө. Харин Бямба гарагт ММХ хүндэт зочиддоо Монгол улсын нийслэл болон Цонжин болдог, Хаан жимс амралтын газруудаар аялуулж Монголын түүх, ахуй, зан заншил, бэсрэг наадам үзүүлж, танилцууллаа. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.