Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

"APU TOUR” үйлдвэртэй танилцах аялал болж өндөрлөлөө

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 22
Сурталчилгаа

АПУ компани 2017 оны эхний улиралд 21 аймгийн харилцагч нараасаа 400 харилцагчдыг Улаанбаатар хотод урин өөрсдийн үйлдвэрүүдтэйгээ танилцуулах аяллыг амжилттай зохион байгуулж байсан бол энэ удаад Улаанбаатар хотын 550 харилцагчдыг  "APU TOUR - Үлэмж чанараар манлайлъя” үйлдвэртэй танилцах аялалдаа урин оролцууллаа.

6 өдрийн турш үргэлжилсэн тус аяллаар харилцагч нар АПУ компанийн Сүүний үйлдвэр, Ус ундааны үйлдвэр, Архи, шар айрагны үйлдвэрүүдтэй танилцсанаас гадна "Натур Агро" спиртийн үйлдвэртэй танилцлаа.

Натур Агро спиртийн үйлдвэр нь 2008 оны 10 сард бүрэн ашиглалтад орсон бөгөөд Герман улсын Шмитт фирмийн бүрэн автомат ажиллагаатай, технологийн процессыг компьютерээр удирдан явуулдаг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хоногт 38 тн спирт үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм.

Тус спиртийн үйлдвэр нь түүхий эд хүлээн авахаас эхлээд хагас болон бэлэн бүтээгдэхүүн боловсруулах бүхий л шат дамжлагад хяналт тавьж, шинжилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг Монгол Улсын Итгэмжлэгдсэн лабораторитой спиртийн үйлдвэр бөгөөд Монголд төдийгүй дэлхийд тэргүүлэх чанартай спиртийг үйлдвэрлэж байна.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.