Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

“АВТОМАТ РОБОТ” улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Хүүхэд багачууд, оюутан сурагчдын авьяасыг тэлж, зохион бүтээх, техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор жил бүр ШУТИС-иас зохион байгуулдаг “Автомат роботын улсын аварга шалгаруулах тэмцээн” амжилттай болж өндөрлөлөө.

“ICT EXPO” арга хэмжээний үеэр болсон тус тэмцээнийг Юнител Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ивээн тэтгэж, ирээдүйн инженерүүдийнхээ оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийлээ.  

Тэмцээнд хот, орон нутгаас нийт 250 гаруй оюутан, сурагч оролцож роботыг удирдан өрсөлддөг 4 төрлийн тэмцээнд шилдэгүүдээ шалгарууллаа.

 
 

Ингээд тэмцээн тус бүрийн шилдгүүдийг хүргэж байна.

Роботын шулуун замын уралдааны ялагчид:

Ерөнхий боловсролын сургуулийн ангилалд:

  • Тэргүүн байрыг Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн Есенсау Элемес ахлагчтай OPTIMUS-1 баг ,
  • Дэд байрыг Увс аймгийн Улаангом лаборатори ахлах сургуулийн Т.Энхсайхан ахлагчтай УВС ЦОГЦОЛБОР-1 баг эзэллээ.

Их дээд сургуулийн ангилалд:

  • Тэргүүн байрыг Тээврийн дээд сургуулийн А.Бат-Өлзий ахлагчтай ХОЛБОО-1 баг,
  • Дэд байрыг ШУТИС-ийн Эрчим Хүчний сургуулийн А.Чингүүн ахлагчтай TURBO баг тус тус эзэллээ.

Мөн 97-р сургуулийн Б.Одгийв ахлагчтай ЕРЭН ДОЛОО багийн роботыг “Шилдэг дизайн” , ШУТИС-ийн Дархан-Уул аймгийн Технологийн сургуулийн Д.Энхбилгүүн ахлагчтай БАТ АРАА багийн роботыг “Найдвартай ажиллагаа”-тай роботоор шалгарууллаа.

Роботын Хөлбөмбөгийн тэмцээний ялагчид: 

  • Гуравдугаар байранд ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн Б.Цагаан ахлагчтай LIONROBO баг,
  • ДЭД байранд Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн С.Мишээл ахлагчтай EXP баг,
  • Тэргүүн байранд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн сургуулийн М.Чинбаяр ахлагчтай ETERNAL ENGINE  баг тус тус шалгарлаа.

Роботын Тойрог замын уралдааны ялагчид:

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд:

  • Тэргүүн байрыг Увс аймгийн Улаангом сумын лаборатори цогцолбор 1-р сургуулийн Т.Энхсайхан ахлагчтай УВС ЦОГЦОЛБОР-1 баг ,
  • Дэд байрыг Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн Б.Бунь-Орших ахлагчтай SOLO TEAM баг эзэллээ.

Их дээд сургуулийн ангилалд:

  • Тэргүүн байрыг ШУТИС-ийн Эрчим Хүчний сургуулийн Х.Дэлгэртамир ахлагчтай ЭРЧИМ-2 баг,
  • Дэд байрыг ШУТИС-ийн Эрчим Хүчний сургуулийн А.Чингүүн ахлагчтай TURBO баг тус тус эзэллээ.

Мөн

  • Шилдэг дизайнтай роботоор Үндэсний Батлан хамгаалахын их сургууль сургуулийн Э. Отгонбаяр ахлагчтай THUNDER багийг,
  • “Найдвартай ажиллагаа”-тай роботоор 24-р сургуулийн О.Сэр-Од ахлагчтай DRAGON BALL багийг шалгарууллаа.

Роботын Шоо цуглуулах тэмцээний ялагчид:

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд:

  • Тэргүүн байрыг Шинэ монгол сургуулийн Тэмүүлэн ахлагчтай ШИНЭ МОНГОЛ баг
  • Дэд байрыг Ган зам 20-р сургуулийн Б.Түвшинтүшиг ахлагчтай ТҮВШИН баг,
  • Гуравдугаар байрыг Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн О.Гончигбат ахлагчтай OPTIMUS-1 баг  эзэллээ.

Их дээд сургуулийн ангилалд:

  • Тэргүүн байрыг ШУТИС-Эрчим хүчний сургуулийн Б.Мөнхбат ахлагчтай AI CONTROL баг
  • Дэд байрыг ШУТИС-ийн Эрчим Хүчний сургуулийн Д.Ядам ахлагчтай СЭТГЭМЖ баг
  • Гуравдугаар байрыг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн Д.Энхбилгүүн ахлагчтай BULL FISH баг тус тус эзэллээ.

Авхаалж самбаа, ур чадвараа дайчлан амжилт гаргасан нийт оюутан сурагчиддаа улам их амжилтыг хүсье.

 
 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.