Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

ICT EXPO ’17 үзэсгэлэнгийн шилдэг үйлчилгээний тэргүүн байранд МЕССЭЖ ЗЭЭЛ шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Харилцаа холбооны салбарын хамгийн сүүлийн үеийн техник технологи, шийдлүүдийг танилцуулдаг ICT EXPO 2017 үзэсгэлэнд Мобиком Корпораци амжилттай оролцлоо.

ГЭР БҮЛИЙН ХОТХОН-д зочилсон Мобикомын өнөр бүлийн гишүүн бүр хүссэн үйлчилгээгээ нэг цэгээс авах боломжийг бүрдүүлснээс гадна 4G сүлжээний ахисан шатны технологи 4G LTE Advanced үйлчилгээ болон Монголын хамгийн том лояалти хөтөлбөр Candy-гийн үйлчилгээнүүдтэй танилцуулсан юм.

 

11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа ICT EXPO 2017-гоос Мобиком Корпораци энэ жилийн үзэсгэлэнгийн шилдэг үйлчилгээ номинацид тэргүүн байрыг МЕССЭЖ ЗЭЭЛ үйлчилгээгээр авсныг дуулгахад таатай байна.

Та ГЭР БҮЛИЙН ХОТХОН-оор зочилж амжаагүй бол танд зориулан хэрэглэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татсан арга хэмжээнүүдээс эргэн танилцуулъя.

ICT EXPO 2017 үзэсгэлэнд Мобикомоос онцолсон нэгэн үйлчилгээ бол 4G сүлжээний ахисан түвшний технологи 4G LTE Advanced байлаа. Энэхүү үйлчилгээ зах зээл нэвтэрснээр хэрэглэгчид одоогийн ашиглаж байгаагаасаа даруй 3 дахин өндөр хурдаар интернэтийн хязгааргүй орчинд илүү өндөр чанартай дуу дүрс, бичлэгийг хүлээн авдаг болох юм. Бид 4G LTE Advanced үйлчилгээг энэ ондоо багтаан нэвтрүүлж, хэрэглэгчдийнхээ хүртээл болгохоор ажиллаж байна.

 

Мөн хэрэглэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан нэгэн хэсэг бол Candy гудамж байлаа. Энэхүү гудамжнаас Candy-гийн хамтрагч байгууллагуудын хүнсний бүтээгдэхүүнүүд, дурсгалын эд зүйлс, гэр ахуйн бараа, эм эмчилгээний бүтээгдэхүүнүүд, хүүхдийн бүтээгдэхүүнүүдээ candy-гээр авах боломжийг олгосон юм.

 

Энэ үеэр Candy Ёндоо тоглоомд оролцсон хэрэглэгчдэд маш олон төрлийн бэлгийг бэлдсэн байлаа.

QR кодыг уншуулсан 35,000 хэрэглэгчид дундаас дугуй унах, таксигаар үйлчлүүлэх, худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх эрхүүдээс гадна LG K4 ухаалаг утаснуудын эзэд тодорсон юм.

 

Үзэсгэлэнгийн үеэр Candy-гээрээ дугуй унан хөгжилдөж, таксигаар 10 км газарт зорчих нь хэрэглэгчдэд ихээхэн таалагдлаа.

Мэдээж ГЭР БҮЛИЙН ХОТХОН-д зочилсон хэрэглэгчдийнхээ гэр бүлийнх нь зургийг нь авч, газар дээр нь хоромхон хугацаанд хэвлэн өгч ажилласан юм.

Мобиком Корпораци ирэх жилийн ICT EXPO үзэсгэлэнгээр илүү олон дэвшилтэт үйлчилгээнүүдээр хэрэглэгчидтэйгээ золгох болно. Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн нийт оролцогчдодоо баярлалаа. ICT EXPO 2018 үзэсгэлэн дээр уулзацгаая

 

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!

 

         

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.