Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Уулархаг нутгаар ЦАС ОРНО

ikon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:

Энэ сарын 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.

 2017 оны есдүгээр сарын 20-ноос 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Есдүгээр  20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж , 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө гурваас найман градус хүйтэн, өдөртөө дөрвөөс есөн градус байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө дөрвөөс есөн градус, өдөртөө 15-20 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө гурван градус болж цочир хүйтэрч өдөртөө 7-12 градус дулаан байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ