Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Орон сууцны үнийн индексийг зарлана

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN

Д.Сүхбаатарын талбайд

08:00 цагт Сүхбаатар дүүргийн төрийн байгууллагуудын ажлаа танилцуулах “Нээлттэй хаалга”-ны өдөр болно.

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

09:00 цагт Үндэсний Хөгжлийн Газар, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, НҮБ-ын Ногоон Эдийн Засгийн Төлөөх Түншлэл Санаачлагатай хамтран зохион байгуулж буй "Ногоон эдийн засаг ба худалдааны боломж "дээд хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

МҮЭХ-ны хурлын танхимд

11:00 цагт Зорчигч тээврийн нэгтгэлийн удирдлагууд ажилчдынхаа эрх ашгийг үл хүндэтгэж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар Тээвэр, Холбоо, Газрын Тосны ҮЭ-ийн холбоо, гишүүдээс мэдээлэл хийнэ.

МУИС-н 1-р байрны дугуй танхимд

11:00 цагт МУИС-байгуулагдсаны 75 жилийн ойн хурал уулзалт болно. 

Монголбанкны хурлын зааланд

11:00 цагт Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг Зууч" ХХК-иас 2017 оны наймдугаар сарын орон сууцны үнийн индексийг зарлах хэвлэлийн хурал болно.

СУИС-ийн хичээлийн I байр, Эрдмийн өргөөнд

12:00 цагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, Монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Г.Хайдавын 90 насны ойн хүрээнд болох "Монголын дуурийн хан хүү" сонгодог урлагийн баярын талаар хэвлэлийн хурал хийнэ.

116 дугаар сургууль дээр

13:30 цагт НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч хараагүй хүүхдүүдэд зориулсан брайл бичиг бүхий ном гардуулна.