Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Багш, Эмч, Цагдаа гурвын ЦАЛИН 550,245₮

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Багш нар нэгдэн "Цалин нэмэгдүүлэх түр хороо" байгуулж орон даяар жагссан нь урьд хожид байгаагүй томоохон хөдөлгөөн болсон билээ. Төрийн албанд харьяалагддаг тэдний цалин ингэж жагсаж, ажлаа хаях хэмжээнд тулсан хэрэг үү хэмээн хэн хүнгүй ярих болов. Тиймээс бид тэдний цалингийн бодит мэдээллийн талаар "Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам"-ны хөдөлмөрийн харилцааны хөтөлбөрийн мэргэжилтэн Ж.Алтантуяагаас тодрууллаа.  

 

Тэрбээр "Төрийн албыг дараах дөрвөн төрөлд ангилдаг" гэлээ. Үүнд: 

  • Төрийн улс төрийн алба
  • Төрийн захиргааны алба
  • Төрийн тусгай алба
  • Төрийн үйлчилгээний алба багтдаг байна.

Эдгээрээс төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаал гэж үздэг аж.

Эдгээр ангилалд багтах албан тушаалуудыг Төрийн Албаны Тухай Хуулийн зургаа, долоо, найм, есдүгээр зүйлд нарийвчлан заасан байдаг. Тухайлбал төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга, Дэд Сайд гэх мэт сонгуулийн үр дүнд томилогдсон албан тушаалтнууд хамаарагдана.

Төрийн Захиргааны албан тушаалд яамны төрийн нарийн бичгийн дарга, бусад агентлагийн дарга, удирдах гүйцэтгэх албан тушаалтнууд гэх мэтээр долоодугаар зүйлд заасан байдаг.

Төрийн тусгай албанд зэвсэгт хүчнийхэн, дотоодын цэрэг, тагнуул, цагдаа гэх мэт төрийн тусгай албан тушаалтнууд ордог.

Харин хамгийн сүүлиийн төрийн үйлчилгээний албад  төрийн хэвийн үйл ажиллагааг хангадаг туслах чиг үүрэгтэй албан тушаалтнууд ордог. Тухайлбал боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, урлаг зэрэг улсын төсвөөр санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагуудын дарга захирал, туслах болон гүйцэтгэх үүрэгтэй албан тушаалтнууд багтана.

Цалин хөлсний зохицуулалтыг "Төрийн Албаны Тухай Хуулийн тавдугаар бүлгийн 28-р зүйлд тодорхой заасан байдаг байна"

Бид эдгээр албан тушаалтнуудаас эмч, цагдаа, багш нарын цалин, урамшууллыг онцолж байна

1. Боловсролын байгууллага
 
Гэрэл зургийг mpa.mn

Сургуулийн өмнөх болон бага дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг Засгийн Газрын 2014 оны 75-р тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан байдаг байна. 

Багш цалингийн сүлжээний ТҮБД4 ангилалд багтдаг.
хамгийн доод жишиг 535,287₮
хамгийн дээд жишиг 608,457₮

Багш нарын урамшууллын хувь:

  • Үр дүнгийн 10%-15% 
  • мэргэжлийн зэргийн 10%- 20% 
  • Заах аргын нэгдэл, лаборатори удирдсаны 5% зэрэг нэмэгдлүүд нэмэгддэг

Сургууль, цэцэрлэгийн багшийн шалгуур: 

  •  Мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг чадвар
  •  Хүүхдийг сургаж төлөвшүүлэх ажлын чанарт гаргасан амжилт

Үзүүлэлт:

  • Ажил, мэргэжлийн болон ур чадварын уралдаан, тэмцээнд оролцож, сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсад гаргасан амжилт
  • Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас багшийн ажлыг үнэлж дүгнэхээр гаргасан журам, шалгуур үзүүлэлтийн биелэлтээр “А” ба “В” үнэлгээ авсан байх
  • Сургалтын технологийн шийдэл, хөгжил төлөвшлийн ажлын арга барилд гаргасан ахиц, бүтээлч хандлага
  • Сурагчдын сурлагын амжилтын хагас жил тутмын үнэлгээ болон хөндлөнгийн үнэлгээний үзүүлэлтүүдийн зөрүү нь 15 хувиас илүүгүй байх, эсвэл суралцагчид нь олимпиад, уралдаан, тэмцээнд оролцож, сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсад үзүүлсэн амжилт

Боловсролын салбарын бусад ажилчдын цалингийн урамшууллын талаарх мэдээллийг энд дарж авна уу.  

2. Эрүүл мэндийн байгууллага 
 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн салбарынхны цалингийн доод жишгийг 2014 оны 3 болон 9-р саруудад хоёр удаа нэмсэн. нэгдсэн эмнэлгүүдийн эмч нар цалингийн сүлжээний ТҮЭМ4 гэсэн ангилалд багттаг.  

  • Хамгийн доод жишиг 558,559₮
  • Хамгийн дээд жишиг 634,912₮

Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг болон бусад мэргэшсэн төвүүд болох Эх нялхас, Халварт өвчин судлал гэх мэт эмнэлэгт ажилладаг эмч цалингийн сүлжээний ТҮЭМ5 гэсэн ангиалалд багтдаг.

  • Хамгийн доод жишиг 580,584₮
  • Хамгийн дээд жишиг 660,752₮

Эрүүл мэндийн салбарын ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтүүд

  • Мэргэжлийн хувьд гоц авьяас чадвартай, ажил үйлчилгээг бусдаас илүү чадварлаг, дэвшилтэт арга барилаар хийж дадлагажсан байх
  • Ажил үйлчилгээг улсын стандарт, чанарын өндөр түвшинд хийж хэвшсэн байх
  • Эмчилгээ, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажилд шинэ арга технологи нэвтрүүлж өндөр үр дүнд хүрсэн байх
  • Мэргэжлийн ур чадвар, ажлын амжилт, бүтээлийг нь мэргэжлийн байгууллага, хүмүүс, үйлчлүүлэгчид үнэлсэн байх
  • Ажил мэргэжлээрээ байгууллага хамт олон дотроо удаа дараа шалгарсан байх
  • Мэргэжлийн ур чадвараа байнга өндөр түвшинд байлгаж түүнийгээ бусдад зааж сургах талаар санаачилга гаргаж ажилладаг байх

Ур чадварын нэмэгдлийн хэмжээ нь тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10-30 хүртэл хувь байна. Албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно. 

3. Цэрэг цагдаагийн байгууллага
 
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн тусгай албаны цалингийн сүлжэээг 2013 оны 333-р тогтоолоор баталсан байдаг. Цэрэг цагдаа нар маань энд багтана. Цалингийн сүлжээний ТТ1 гэсэн зэрэглэлээр тогтоосон байдаг. 

  • Хамгийн доод жишиг 368,989₮
  • Хамгийн дээд жишиг 454,426₮

Цагдаагийн алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг дараах байдлаар олгодог.

 Төрийн алба хаасан хугацаа (жилээр)

Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ (хувиар)

5-10

10

11-17

15

18 ба түүнээс дээш

20

Зэрэг цолны нэмэгдэл 

 Цагдаагийн албан тушаалын цолны ангилал

Цагдаагийн цол

Сар бүр олгох нэмэгдлийн хувь хэмжээ (үндсэн цалингийн хувиар)

Бага цол

Цагдаагийн дэд ахлагч

25

/ЗГ-ын 2014 оны 126-р тогтоолоор өөрчилсөн/

Цагдаагийн ахлагч

Цагдаагийн ахлах ахлагч

Дунд цол

Цагдаагийн дэслэгч

30

Цагдаагийн ахлах дэслэгч

Цагдаагийн ахмад

Ахлах цол

Цагдаагийн хошууч

Цагдаагийн дэд хурандаа

Цагдаагийн хурандаа

Дээд цол

Туслах комиссар

Дэд комиссар

Тэргүүн дэд комиссар

Тэргүүн комиссар

Онцгой нөхцөлийн нэмэгдэл 

c

Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох нэгж

Нэмэгдлийн хэмжээ (үндсэн цалингийн хувиар)

1

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн болон техникийн алба, Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлыг хангах алба

25

2

Цагдаагийн байгууллагын Дэмжлэг үзүүлэх алба, Сургалт дадлагын төв, Интерполын үндэсний товчоо

20

3

Бусад алба, төрийн захиргааны албан тушаалтан

15

Аливаа улсын боловсрол, эрүүл мэнд, зэвсэгт хүчний салбар хамгийн чухал байдаг.  Учир нь эдгээр салбарынхан монголын ирээдүй хойчийн эрүүл, боловсролтой, аюулгүй амьдрах бололцоог бүрдүүлдэг. Харин тэдний энэ чухал хөдөлмөрийг дунджилбал 510,854₮ - 589,636₮-өөр үнэлэж байна .