Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Danone Оросын зах зээлийг алдахгүйн тулд 5,000 үнээг Сибирь рүү илгээжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өрнөдийн эдийн засгийн хоригийн хариуд Европын Холбооноос бяслаг импортлохыг хориглож, энэ нь Оросын зах зээл дэхь сүүн бүтээгдэхүүний үнийг өсгөсөн юм.

Тэгвэл Францын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Danone компани Оросын зах зээлд бүтээгдэхүүнийхээ үнэ өртийг нэмэгдүүлэхгүйн тулд 5,000 орчим үнээг Европоос Сибирьт нүүлгэж, өөрийн фермийг байгуулж байгаа аж.

Холстейн үүлдрийн сүүний үнээнүүдийг Нидерланд, Германаас 4,500 км замаар ачааны машинд тээвэрлэн Тюмень хотын ойролцоо фермд хүргэсэн байна.

Ингэснээр тус компани үнийн өсөлтөөс сэргийлж байгаа юм. Он гарсаар Оросын зах зээлд сүүн бүтээгдэхүүний үнэ 14 хувиар өсөөд байгаа.

Danone үйлдвэрийн йогурт бүтээгдэхүүн түүхий сүүний үнийн өсөлтөд нэрвэгдэхээр болоод байсан юм.

Өөр улс орнуудын зах зээлд хөрөнгө оруулалт төдийлөн хийгээд байдаггүй Danone Оросын зах зээлийг онцгойлон үзэж байгаа нь энэ гэнэ. 2014 онд Путин Европын Холбооны сүүн бүтээгдэхүүнд хориг тавьсан тул Франц, Италийн үйлдвэрлэгчид зах зээлээ алдахад хүрээд байв. Danone Сибирьт 60 гектар газартай ферм байгуулж, орон нутгийн Дамате үйлдвэрлэгчтэй түншилж байгаа гэнэ.

Үнээнүүдийн сүүлчийнх нь ирэх есдүгээр сард Сибирьт ирэх бол шинэ фермийн эхний сүү ирэх тавдугаар сараас нийлүүлэгдэж эхлэх юм байна.

Ингэснээр сүүний үнийн өсөлт 2018 онд буурна гэж Danone үзэж байгаа аж.

 

Эх сурвалж: Bloomberg