Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун гурав дахь хүүхдээ өлгийджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын төрийн тэргүүн Ким Жон Ун гурав дахь хүүхдээ өлгийдөж авсан байж магадгүй тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг энэ долоо хоногт мэдээлжээ.

Даваа гарагт болсон Өмнөд Солонгосын парламентын чуулган дээр тус улсын Үндэсний Тагнуулын Газрын төлөөлөгч илтгэл тавихдаа энэ тухай мэдээлсэн гэнэ. Тэд Ким Жон Уны эхнэр Ри Сол Жу өнгөрсөн хоёрдугаар сард төрсөн байх өндөр магадлалтай гэжээ.

2016 оны сүүлээс эхлэн хэдэн сарын хугацаанд Ри Сол Жу олны нүдэнд үзэгдээгүй нь ийм таамаглал дэвшүүлэхэд хүргэсэн байна. Ким Жон Ун, Ри Сол Жу нар 2009 онд гэрлэж, 2010, 2013 онуудад тус тус хүүхэдтэй болоод байсан юм.

Кимийн засаглалыг залгамжлах хүүхдүүдийн тухай мэдээллийг Хойд Солонгос хатуу чанд нууцалж байна. АНУ-ын сагсан бөмбөгийн од Дэнис Родмэн Пёньянд зочлоод ирэхдээ Ким Жон Уны хоёр дахь хүүхдийг охин болохыг анх ил гаргаж байсан юм.

Өнөөдөр Хойд Солонгосын төрийн мэдээллийн суваг мэдэгдэл гаргаж, өчигдөр өглөө Японы арлыг давуулан харвасан пуужин нь Гуамын арал руу харвахаар бэлдэж байгаа пуужинтай нэг төрлийнх болохыг зарлажээ. Ким Жон Ун "дараагийн пуужингийн бай Гуам байх болно" гэж өөрөө мэдэгдсэнийг тус суваг дамжуулсан юм.

 

Эх сурвалж: Independent