Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын харвасан пуужин Биткоины үнийг дээд цэгт нь хүргэжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Крипто мөнгөн тэмдэгт Биткоины ханш өчигдөр бүх цаг үеийн хамгийн дээд хэмжээндээ хүрч $4,700-г давсан нь дэлхий дахинд дайны эрсдэл нэмэгдсэнтэй холбоотой байлаа.

Өчигдөр өглөө Хойд Солонгосын дэглэм Японы арлыг давуулан баллистик пуужин харвасан нь ийнхүү нөлөөлсөн байна. Дайн дэгдэх эрсдэл нэмэгдэхэд хүмүүс бэлэн мөнгөө “дижитал алт” болгож эхэлсэн нь уг өсөлттэй холбоотой.

Мөн зах зээлийн хоёрдагч том крипто мөнгөн тэмдэгт болох Ethereum-ийн ханш түүхийнхээ хамгийн өндөрт хүрч байсан хэмжээнд ойртсон байна.

Биткоины хувьд энэ жил тун их өгөөжтэй байгаа. Он гарсаар ханш нь 260 хувиар өссөн бол сүүлийн 12 сарын хугацаанд 590 хувь өсөөд байгаа юм.

Ethereum-ийн хувьд оны эхнээс 4,400 хувь өссөн. Өнгөрсөн зургаадугаар сард хамгийн оргил утгандаа хүрч ($396) байсан бол одоогоор нэг Ethereum $366 орчим ханштай байна.

“Дижитал алт”-тай зэрэгцээд металл алтны үнэ ч сүүлийн нэг жилийнхээ дээд хэмжээнд ойртож үнэлэгдсэн нь мөн л дайн, геополитикийн хямралтай холбоотой байв.

Эх сурвалж: Quartz