Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Конор Макгрегор амьдралдаа авч үзээгүй шагналаа шөнөжин тэмдэглэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр болсон тулаанд ялагдсан хэдий ч амьдралдаа авч үзээгүй өндөр шагнал хүртсэн ирланд зодоонч Конор Макгрегор баяраа Лас Вегасын шөнийн клубт нүсэр тэмдэглэжээ.

Тэрээр мэргэжлийн боксын домогт тамирчин Флойд Мэйведэрт ялагдсан тулааныхаа дараа доод тал нь $100 саяын мөнгөн шагнал авсан гэгдэж байгаа. Нийт $30 саяын хөрөнгөтэй Макгрегорын хувьд энэ нь маш том шагнал бөгөөд UFC тулааны хамгийн өндөр шагналаас нь 10 дахин их тоо юм.

 

Тэр бас харьцангуй биед амар, гэмтэл бэртэлгүйгээр (холимог тулаантай харьцуулахад) ийм их орлого олсон тул баярлахаас өөр аргагүй.

Харин Мэйведэр ялалт, ялагдлын харьцаагаа 50:0 болгоод бараг $300 саяыг олсныхоо дараа зодог тайлж байгаагаа зарласан юм.

Тулааны дараах үдэш Лас Вегасын Encore Beach Club цэнгээний газарт шөнөжин наргисан Макгрегор $100,000-ын тооцоо хийсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

Түүнээс боксын дэвжээн дээр тулалдсаны дараа хамгийн их таалагдсан зүйл нь юу болохыг асуухад Макгрегор “Мөнгө” гэж хариулжээ.

 

What a night! #mcgregor #afterparty #whatsupconor #fightnight

A post shared by Elane Thomas (@elanethomas567) on

Эх сурвалж: Telegraph