Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын ХХААБ-аас 50 сая төгрөгийн хадлангийн техник тоног төхөөрөмж өглөө

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвд НҮБ-ын ХХААБ-аас 50 гаруй сая төгрөгийн хадлангийн техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. 

“Ган, зуд хавсарсан хүндрэлд яаралтай тусламж үзүүлэх, даван туулах чадавхийг бэхжүүлэх” техник, хамтын ажиллагааны ТСР/МОН/3602 төслийн дэмжлэгтэйгээр нийлүүлэгдэж буй техник, тоног төхөөрөмж юм. 

ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн Үйлдвэр технологийн албаны дарга Я.Оюунбилэг “Бид энэ төхөөрөмжүүдээ аж ахуй нэгжүүдэд хүргүүлж хадлангаа бэлтгэнэ.

ХХХААХҮЯ 2008 оноос эхлэн НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагатай хамтын ажиллагаатай ажиллаж байгаа.
 
Цаашид ч олон ажлыг хамтдаа хийнэ гэж итгэж байна.
 
Монголын мал аж ахуй, газар тариалангийн салбарт хэрэгжсэн олон төсөл хөтөлбөрийн үр шимийг малчид, тариаланчид хүртсээр ирсэн.  
 
Жишээлбэл, бидний хамгийн эхний төсөл бол “Сүүний үхрийн удам зүй, гарваль, ашиг шимийн бүртгэл, мэдээлийн сан” байлаа.
 
Мөн энэ төслийн хүрээнд Малын удмын сангийн Үндэсний төвд үр үйлдвэрлэлийн бага оврын лабораторийн тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн. Үүний үр дүнд 2008 оноос хойш өнөөг хүртэл Монголд үржүүлж байгаа шилмэл малын хээлтүүлэгчээс үр үржүүлж авах ажлыг хийж байна.
 
Энэ мэтчилэн хамтын ажиллагааны үр өгөөж өндөр байна. Монголын мал аж ахуйг хөгжүүлж, чанарыг сайжруулахад байнга дэмжлэг үзүүлж хамтарч ажилладаг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагад талархаж байгаагаа ирэлхийлье” гэв.
2,6 сая ам долларыг 10 мянга гаруй малчин өрхөд туслахад зарцуулсан
 

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Куэрэши энэ үеэр “ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн  үндэсний төвд хадлангийн тоног төхөөрөмж болох бага оврын трактор, хадлангийн агрегат чиргүүлийн хамт, өвс хаман боогч, гар хадуур, жижиг усалгааны систем зэргийг нийлүүлж байна.

Энэ нь өвөлжилт хүндрэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангахад зориулан өгч байгаа тусламж юм.

Манай НҮБ-ын ХХААБ-аас 2.6 сая ам долларын хүмүүнлэгийн тусламжийг  10 мянга гаруй малчин өрхөд туслах  болон малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд зарцуулсан” гэдгийг онцлов.

 

ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний  төвийн Үйлдвэр технологийн албаны дарга Я.Оюунбилэг, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Куэрэши болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ