2017/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,455.77₮
B34
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
11°
|
-3°
B34
УЛААНБААТАР
|
-3°
09:00
S32
-3°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад жуулчин аяга вискинд $10,000-ыг төлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN

Өнгөрсөн сард нэгэн хятад жуулчин Швейцарийн Валдхауз зочид буудлын алдартай виски бааранд орохдоо аяга вискинд $10,000-ыг төлсөн тухай мэдээлэл тарж байв.

Уусан хатуу ундаа нь 1878 онд Шотландын үйлдвэрлэгч Макалланы нэрсэн вискиний сүүлчийн лонх байсан гэнэ. Тиймээс ч өнөөдөр дэлхийн хамгийн үнэтэй вискинд тооцогддог ажээ.

 

Вискиний хорхойтой эр зүгээр нэг баян жуулчин байсангүй, Хятадын онлайн ертөнцийн од, зохиолч Жан Вэй байсан гэнэ. Тэрээр зохиолуудаа сошиал сүлжээгээр уншигчиддаа хүргэдэг, өндөр орлоготой нэгэн юм байна.

Жан Вэй энэ тухайгаа өнгөрсөн долоо хоногт өөрийн Вэйбо хуудсанд бичжээ. Тэр “Би Швейцарт байхдаа 100 гаруй жилийн настай виски олж харсан. Тэгээд огт эргэлзэлгүйгээр амсаж үзэхээр шийдсэн юм” гэсэн байна. Мөн цааш нь “Товчхон хэлэхэд тун сайхан амттай байсан. Би багахан виски уусан ч маш их түүхийг амтлах шиг болсон” гэж бичжээ.

Жан өөрийнх нь амссан 139 настай виски, тухайн үед дагуулж явсан 82 настай эмээгээс нь ч ахмад байсныг онцолж бичсэн байна.

 

Өнгөрсөн сард үл таних хятад жуулчин задлаагүй байсан хуучны вискиг задлуулж уухыг хүссэн тухай Швейцарийн хэвлэлд мэдээлж байсан юм. Тухайн үед гайхсан баарны ажилтан эзэнтэйгээ зөвлөсний эцэст аягыг нь 9,999 швейцарь франк буюу $10,331 орчмоор амсахыг санал болгоход хятад эр эргэлзэлгүй зөвшөөрсөн гэж байв.

Швейцарийн Waldhaus хэмээх тансаг зочид буудалд байдаг Devil’s Place нэртэй виски баар нь хуучны ховор хатуу ундаануудыг агуулдаг, хагас музей маягаар ажилладаг ажээ.

 

Эх сурвалж: Shanghaiist

 

x