Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын армид Хятадын үйлдвэрийн дроныг хэрэглэхийг хориглолоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын зэвсэгт хүчин өөрийн бүх алба хаагчдад “кибер аюулгүй байдлын” үүднээс Хятадын DJI компанийн үйлдвэрлэсэн дронуудыг ашиглахаа зогсоохыг үүрэг болгожээ.

Наймдугаар сарын 2-нд гаргасан шийдвэр саяхан олон нийтэд ил болсон байна. Шийдвэрт өгүүлэхдээ бүх алба хаагчдад “бүх хэрэглээгээ зогсоож, суулгасан аппликэшнуудаа устган, дронуудын баттерей, санах байгууламжуудыг салгах” үүрэг өгчээ.

DJI дрон нь Америкийн зэвсэгт хүчний хамгийн өргөн ашигладаг төхөөрөмжүүдийн нэг. Энэ мэдээллийн дараа DJI компани мэдэгдэл гаргаж, Пентагоны гэнэтийн шийдвэрт цочирдож, бас сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Шийдвэр гаргахдаа өөртэй нь зөвлөөгүй гэдгийг тэд бас мэдэгдсэн байна.

DJI компани армитай холбогдож, ямар шалтгаанаар зогсоосныг тодруулаад, асуудлыг нь шийдэхэд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Тус компанийн дрон буюу удирдлагатай нисэх төхөөрөмж нь дэлхийн зах зээлийн 70 орчим хувийг эзэлдэг тухай 2016 онд Голдмэн Сакс компани тооцоолж байв. Мөн дроны зах зээл ирэх таван жилд $100 тэрбумын хэмжээтэй болохыг таамаглаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters