Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Шадар сайд У.Хүрэлсүхтэй холбогдох хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа"

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 8 сарын 4
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн Ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

"2017 оны долоодугаар сарын 3-ны өдөр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандсан"

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан "Өчигдрөөс эхлэн мэдээллийн сүлжээгээр У.Хүрэлсүхийг мөрдсөн талаар асуудал гарч ирлээ. Харамсалтай нь ийм явдал болсон нь үнэн.

Бид 2017 оны долоодугаар сарын 3-ны өдөр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандсан байгаа.

Шадар сайдын хувьд энэ асуудалд нухацтай хандах үүрэг өгсөн. Энэ асуудал одоо шалгагдаж байна" гэлээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

А.Үйлстөгөлдөр: Гэрчүүдийг хяналтад авах нь зүйтэй

Ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр "Та бүхэнд хариуцлагатай хэлэхэд энэ явдлын талаар баримт бичиг болон CD хувилбараар ирсэн нь үнэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Шадар сайдад үүнийг танилцуулсан. Шадар сайд холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуул гэсэн үүрэг өгсөн. 

Шадар сайдын Ажлын албанаас "Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, нэр төрд халдах нэр бүхий хүмүүсийн зохион байгуулалттай хэрэг гарч болзошгүй учраас яаралтай шалгаж өгнө үү" гэсэн бичгийг хүргүүлээд байгаа.

Мөн Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалд уг албан бичгийг явуулсан. Эдгээр байгууллагаас одоогоор хариу ирээгүй байна. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Үүнээс гадна Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбарт мөн энэ талаарх албан бичгийг долоодугаар сарын 31-ний өдөр өгсөн.

Энэхүү явдалд бид маш их сэтгэл зовинож байна. Энэ хэрэгтэй холбоотой гэрчүүдэд санаа зовж байгаа учраас хяналтад авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа энэ нөхцөлд бусад асуултад хариулах боломжгүй байгаа гэдгийг хэлье" гэв.

БИЧЛЭГ:

https://www.facebook.com/iKonNews/videos/707700386082199/
Албан бичгүүд