Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хоол хүнс, хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив тусламжийн 24 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүргэхээр Зэвсэгт хүчний МИ 171Е загварын нисдэг тэргээр нислээ.
2017 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 556 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 546 сая төгрөгийн хандив тусламжийг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.