Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сүү ХК Олон улсын санхүүгийн корпорациас авсан зээлээ хугацаанаас нь өмнө төлж барагдууллаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 7 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) нь эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох, хувийн хэвшлийн компаниудад хөрөнгө оруулалт хийх замаар гишүүн орнуудын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх зорилготой, Дэлхийн банкны харъяа байгууллага билээ.

Монгол улсын ууган үйлдвэр Сүү ХК-иас үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийх зорилгоор 2011 онд 6 сая ам.долларын зээлийг Олон Улсын Санхүүгийн Корпораци болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан аж.

Энэхүү зээлийг 2019 он хүртэл төлж барагдуулах гэрээтэй байсныг хугацаанаас нь өмнө амжилттай хааж, гэрээний үүргүүдээс чөлөөлөгдөж байна.

Ийнхүү өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацид талархал илэрхийлэн, дурсгалын зүйл гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Сүү ХК хөрөнгийн зах зээл рүү чиглэсэн бодлогынхоо хүрээнд эхний ээлжинд 2016 онд нэгж хувьцаагаа 1000 хувааж байсан бол өнгөрсөн сард “Сүү бонд”-ыг амжилттай арилжаалсан билээ.

 

ОУСК-иас авсан ам.долларын зээлийн үр дүнд, зээл авахын өмнөх үе буюу 2010 оны үзүүлэлтүүдийг 2016 оныхтой харьцуулснаар, борлуулалтын орлого мөнгөн дүнгээр 108 хувь өссөн үзүүлэлттэй байна. Ажилчдын тоо 296-аас 357 болж 21 хувь өссөн ба орон нутагт салбар үйлдвэрийн тоо 2-оор нэмэгджээ.

Компанийн үнэлгээ 8 тэрбум төгрөгөөс 46 тэрбум болж өссөн. Мөн орчин үеийн дэвшилтэт технологи болох тетрапак асептик шугамыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, сүү ариутган савлах шугамыг шинэчлэн, элекстер савлагаатай сүү, тарагны үйлдвэрлэлийг автоматжуулах, Орхон аймагт салбар үйлдвэрээ нээх, бүрэн автоматжуулсан эрчимжсэн МАА-н цогцолбор фермийг ашиглалтад оруулах зэргээр томоохон хөрөнгө оруулалт, шинэчлэлүүдийг хийн ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.