Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Жирэмсэн эхэд 5 сартайгаас эхлэн тэтгэмж, 0-3 насны хүүхдэд сард 50,000 төгрөг олгоно"

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:16 2017/06/30

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдээлэл өглөө.

Сайд Н.Номтойбаяр "УИХ, Байнгын хороон дээр хэд хэдэн асуудал шийдэгдсэн, мөн шийдвэрлэгдэж байна. Зарим буруу ташаа мэдээлэлд тайлбар хийе. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох гэж оруулсны дагуу нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг Байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэсэн.

"2018 оны нэгдүгээр сараас жирэмсэн эх болон 0-3 насны хүүхдэд тэтгэмж олгох зохицуулалттай байгаа"

УИХ-аар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгаж байна. 

Жирэмсэн эхэд таван сартайгаас эхлэн түр хугацааны тэтгэмж, 0-3 насны хүүхдэд сард 50,000 төгрөг зэрэг тэтгэмж олгох зохицуулалттай байгаа.

Олон нийтийн дунд ихэр хүүхдэд олгодог тэтгэмжийг болиулж байгаа гэсэн ойлголт яваад байна.

4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа буюу ихэр хүүхэд тус бүр нэг сая төгрөг, гурван ихэр тус бүр гурван сая төгрөгийн тэтгэмж авна.

Үүнээс гадна гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240,000 төгрөгийн тэтгэмжийг олгоно.

Тэтгэврийн хувьд бүрэн тэтгэвэр тогтоолгох босго 20 жил байдаг. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр 10-20 жил байдаг. 10 жилд хүрээгүй бол халамжийн тэтгэвэр авдаг. Энэ тоо хэвээр үлдэнэ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дээрх хуулиар эрэгтэй 35, эмэгтэй 30 болгож байгааг хүмүүс андуурч, тэтгэвэрт гарах хугацаа 10, 15 жилээр нэмж байгаа гэж ойлгоод байна.

Тэтгэвэрт гарах эрх үүсэх хугацаа 20 жил хэвээрээ хадгалагдана. 

Эрэгтэй хүн 35 жил, эмэгтэй хүн 30 жил нийгмийн даатгал төлснөөр тэтгэвэрт гарах эрх үүснэ. 

Эрэгтэй хүн 35 жил нийгмийн даатгал төлсөн, эмэгтэй 30 жил төлснөөр практик дээр эмэгтэй хүн 48 насандаа, эрэгтэй 53 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой болж байгаа.

60, 65 гэж тогтоосонтой харьцуулахад нас харгалзахгүйгээр нийгмийн даатгалыг 30, 35 жилээр тооцож тэтгэвэрт гарах шинэ сонголт үүсч байна.

Даатгуулагч хүсвэл тэтгэврийн наснаас хойш ажиллах боломжтой.

Гагцхүү тэтгэврийн насанд хүрсэн ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг зохицуулалтыг болиулж байгаа.

Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд мэдээллийн шинэ дэвшилтэт технологийг оруулна.

Жишээлбэл, даатгуулагч бүр өөрийн гэсэн нийгмийн даатгалын дугаартай болно. Олон улсалд Social Security тогтолцоо байдаг. Ингэснээр энэ тогтолцоонд шилжиж байна гэсэн үг. 

"Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 300,000, хувь тэнцүүлсэн тэтгэврийнхийг 252,000 болголоо"

Маргааш долоодугаар сарын 1-нээс ач санах агуулга бүхий ахмад настны нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор тэтгэврийн хэм хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хуулийн доод хэмжээтэй уялдуулна гэж заасан байгаа. 

Энэ хууль маргаашаас эхлэн хүчин төгөлдөр болохтой холбогдуулан, мөн эдийн засагт сэргэлт ирж, тодорхой мөнгөн эх үүсвэр тогтож байгааг харгалзаж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 300,000, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 252,000 болгоно.

Нийтдээ 161.5 тэрбум төгрөгөөр тэтгэврийг нэмэгдүүлэх шийдэл бүхий ажлыг 2018 оны улсын төсөвт дагалдуулж, оруулж ирэх асуудал шат шатандаа шийдвэрлэгдэж байгаа.

Эдгээр зохицуулалтыг 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр 72 тэрбум төгрөгийг улсын төсөвт шийдвэрлээд байна" гэлээ.

15:31 2017/06/30

Н.Номтойбаяр сайд хэвлэлийн бага хурал зарлалаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр 15:30 цагаас Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах өөрчлөлтүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Хуулийн төсөлд эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин даатгуулагч хүсвэл 65 нас хүртлээ ажиллаж болох зэрэг уян хатан зохицуулалт оруулжээ.

Энэ талаар салбарын сайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бололтой.