Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цогзолмаа: Ээжүүдэд маш том дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл хэлэлцэгдэж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол Соёл Шинжлэх Ухааны байнгын хороонд шилжүүллээ. 

156 мянган өрхийг эмэгтэйчүүд дангаараа толгойлж байна

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа "156 мянган өрхийг эмэгтэйчүүд дангаараа толгойлж байна.

Сард 40 гэр бүл шинээр бүртгүүлж байхад 10-15 гэр бүл цуцлуулж байгаа юм.

Тийм учраас эдгээр хүмүүсийн нийгмийн халамжийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа.

Ээжүүдэд маш том дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл хэлэлцэгдэж байна.

Тухайн хуулийн хэрэгжилтийн хугацаа хэзээ вэ гэдгийг тодруулмаар байна" гэлээ. 

Хууль 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ
 
Гэрэл зургийг Mpa.mn

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан.

2018 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ.

Уг хуулийг хэрэгжүүлэхэд 72 тэрбум төгрөг хэрэгтэй" гэв. 

 0-3 насны хүүхдээ харж байгаа ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгоно
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Уг хууль зөвхөн өрх толгойлсон ээжүүдэд зориулсан хууль биш.

0-3 насны хүүхдээ харж байгаа 135 мянган ээж байгаа.

Эдгээр ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгох тухай хуульд туссан" гэлээ. 

Өрх толгойлсон ээжүүдэд тэтгэмж өгөхөөр салалт ихэсвэл яана
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Энэ хуулийн төслийг би дэмжихгүй байгааа.

Өрх толгойлсон ээжүүдэд тэтгэмж өгөөд эхлэхээр салалт ихэсвэл яана.

Манайханд нэг тийм сонин хандлага байдаг даа. Үүний оронд хүүхдүүдийг дэмжих нь зөв" гэв.  

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гурав болон түүнээс өрх толгойлсон эхэд улирал бүр тэтгэмж олгох талаар тусгажээ. Эцсийн хэлэлцүүлгээр тэтгэмжийн мөнгөн дүнг нарийвчлан тогтоох юм.