Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн Ерөнхий Хороо 11:30 цагаас мэдээлэл хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:29 2017/06/27

Сонгуулийн Ерөнхий хороо 11:30 цагаас өөрийн байрандаа мэдээлэл хийхээр болжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц, урьдчилсан дүнг танилцуулах юм байна.

14:30 цагаас Холидэй Инн зочид буудал (Самбуугийн гудамж 24)-ын хурлын танхимд Олон улсын ажиглагчид сонгуулийн дараах урьдчилсан үнэлэлт дүгнэлтээ танилцуулна.

08:47 2017/06/27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр явагдаж өндөрлөлөө.

Сонгуулийн ирц улсын хэмжээнд 66.54 хувьтай байсныг Сонгуулийн Ерөнхий хорооноос өчигдөр орой мэдээлсэн. 

Харин гурван нэр дэвшигчийн авсан саналын дүнг тус байгууллагаас урьдчилсан байдлаар олон нийтэд мэдээлнэ. Одоогоор цаг нь тодорхойгүй байна.

СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс 2017.06.27-ны 07:50 цагт утсаар авсан мэдээллээр  Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай гэсэн гурван аймгийн дүн бүрэн ирээгүй байгаа аж. Эдгээр аймгуудаас дүн мэдээ авсны дараа сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар зарлах юм байна.

10:29 2017/06/27

Сонгуулийн Ерөнхий хороо 11:30 цагаас өөрийн байрандаа мэдээлэл хийхээр болжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц, урьдчилсан дүнг танилцуулах юм байна.

14:30 цагаас Холидэй Инн зочид буудал (Самбуугийн гудамж 24)-ын хурлын танхимд Олон улсын ажиглагчид сонгуулийн дараах урьдчилсан үнэлэлт дүгнэлтээ танилцуулна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.