Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс пуужингийн довтолгоо эхэлснийг зарлах системээ ажиллуулж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагаас эхлэн Японы засгийн газар ард иргэддээ пуужингийн довтолгоо эхлэх үед хэрхэн биеэ хамгаалах тухай зааварчилгааг танилцуулж эхэлжээ. 30 секунд үргэлжлэх зааврыг орон нутгийн 43 телевизийн сувгаар долдугаар сарын 6 хүртэл цацах юм байна. Зааварт өгүүлснээр Хойд Солонгосын зүгээс пуужин харвасан тохиолдолд Япон даяар байрлуулсан хиймэл дагуулд холбоотой J-Alert системийн чанга яригчууд ажиллаж, түгшүүрийн дохио өгөх гэнэ.

Үүнийг хүлээж авсан иргэд гадуур явж байгаа бол хорогдох байр, газар доогуурх байгууламжууд руу орох, байшин дотор байгаа бол цонхноос холдох, цонхгүй өрөөнд орох, шалан дээр нүүрээ доош харуулан хэвтэж, толгойгоо хамгаалах зэрэг үйлдлийг хийх ёстой гэнэ.

Ийм зааврыг зөвхөн телевизээр биш, мөн орон нутгийн болон үндэсний хэмжээний 70 сонинд Баасан гарагаас Ням гараг хүртэл нийтлэн , Yahoo Japan сайтад байрлуулахаар болжээ.

 

Эх сурвалж: Japan Times