Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулиар тусгай зориулалтын БЭХЭН ТЭМДЭГЛЭГЭЭ хийхийг даалгав

ikon.mn
2017 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.

Тухайлбал, Сонгуулийн Ерөнхий Хороо тогтоол гаргаж, нийслэл дэх  нийт 403 хэсгийн санал авах байранд санал өгсөн сонгогчийн саналаа өгснийг нь илэрхийлэх тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийхийг Нийслэлийн сонгуулийн хороонд даалгав.

Мөн хуралдаанаар  техникийн тооллогын тухай тогтоол баталлаа. Түүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт дуусмагц харъяа хэсгийнхээ 50 хувийг санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар сонгон техникийн тооллого хийлгэх ажлыг  зохион байгуулахыг сум, дүүргийн сонгуулийн хороодод даалгав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

     

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.