Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Борооны ус тогтсоны улмаас ТҮГЖИРСЭН болон ХААГДСАН замууд

С.Бадрал, iKon.mn
2017 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөрөөс эхлэн орсон борооны улмаас гудамж, зам, талбайд их хэмжээний ус тогтож 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14:30 цагийн байдлаар:

  • Баянзүрх дүүргийн нутаг E mart худалдааны төвийн уулзвар,
  • Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлаас хойш Иргэний бүртгэлийн ерөнхий газар хүртэл,
  • 100 айлаас зүүн тийш Сэлэнгэ зочид буудал,
  • 10 дугаар хорооллоос 1 дүгээр хороолол, арын зам дагуух автозамууд,
  • Саппоро төвийн уулзвараас Хорооллын эцэс,
  • Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүмийн уулзварын авто замуудад их хэмжээний ус тогтсоны улмаас хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал бий болж байна. 

Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах Нүхэн гарцнаас Дунд голын салдаг уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа.

Иймд эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, явган зорчигч иргэдийг хүндэлж зорчихыг зөвлөж байна. 

 
 
 
 
 

 

Эх сурвалж: ЗЦА