Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос цөмийн эрчим хүчний салбараа “царцааж байгаа"-гаа зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дэлхийд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээр тэргүүлдэг орнуудын нэг болох Өмнөд Солонгос улс энэхүү салбараас салахаар шийджээ.

Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өөрийн улс оронд шинээр цөмийн цахилгаан станц байгуулахгүй, одоо байгаа станцуудаа өргөжүүлж, сайжруулахгүй гэдгээ өнөөдөр буюу Даваа гарагт зарлалаа.

Дээрх амлалтыг Өмнөд Солонгосын хамгийн анхны цөмийн цахилгаан станц болох Бусан хотод байдаг, 40 жилийн настай “Кори 1”-ийг зогсоох ёслолын арга хэмжээний үеэр хэлжээ.

Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын нийт эрчим хүчний гуравны нэгийг цөмийн цахилгаан станцууд гаргаж байв. Энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд тавд ордог томоохон цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч болохыг Дэлхийн Цөмийн Ассоциацийн тоо баримт харуулж байна.

Мүүн Жэ Ин сонгуулийнхаа сурталчилгааны үеэр цөмийн болон нүүрсний станцуудыг хязгаарлах бодлогоо зарлаж байсан юм. Тэр өмнө нь нүүрсээр ажилладаг хуучин цахилгаан станцуудыг зогсоож, шинээр нэмж байгуулахгүй байх амлалт өгч байжээ.

 

Эх сурвалж: Associated Press