Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Алибаба 2036 онд Дэлхийн Тав дахь том эдийн засаг болно

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Хятадын онлайн худалдааны Алибаба компанийн хөрөнгө оруулагчдын чуулган Ханьжоу хотод болж өнгөрсөн юм.

Уг хурал дээр Хятадын толгой баячуудын нэг Жэк Ма өөрийн үүсгэн байгуулсан компанийн ирээдүйн талаар гайхмаар өөдрөг үгсийг хэлсэн байна. Тэрээр Алибабаг 2036 онд манай гарагийн тав дахь том эдийн засаг болно гэжээ.

Жэк Ма “Хэрвээ манай компани 2 тэрбум хүнд үйлчилж чадвал, дэлхийн хүн амын гуравны нэгд үйлчилнэ. Хэрвээ 100 сая ажлын байр бий болговол ихэнх улсын төр засгийн хийж чадаагүйг хийнэ. Хэрвээ ашигтай  ажилладаг 10 сая компани манай платформ дээр бизнес хийж байвал үүнийг бие даасан эдийн засаг гэж үзэж болно” гэж хэлсэн байна.

Одоогоор Алибаба нь дэлхийн 22 дахь том эдийн засагтай улсын хэмжээнд буюу Аргентины ард жагсаж байгаа. 2020 онд тэд нийт $1 их наядын гүйлгээ хийдэг болж чадвал Индонезийн өмнө 16-д жагсах юм.

Харин эхний тавд багтахын тулд Алибаба Герман, Их Британи, Франц, Энэтхэг зэрэг улсуудын Дотоодын Нийт Бүтээгдэхүүнийг гүйцэх хэрэгтэй болно. Тиймээс Жэк Магийн тавьсан зорилтыг биелүүлэх нь тийм ч амаргүй байхаар харагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post