Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн байлдааны хөлгийн сураггүй болсон усан цэргүүд бүгд амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын байлдааны “USS Fitzgerald” хөлөг Бямба гарагт Японы эргийн ойролцоо контэйнер тээвэрлэгч хөлөгтэй мөргөлдсөн билээ.

Байлдааны хөлгийг живүүлэх шахсан ослын үеэр хөлгийн гурван гишүүн бэртэж, долоон усан цэрэг сураггүй болоод байв. Тэгвэл сураггүй болсон усан цэргүүд бүгд амь үрэгдсэнийг Ням гарагт зарлажээ.

Хөлгийн гэмтсэн хэсэгт нэвтрэх үеэр усан цэргүүдийн цогцсыг олсон байна. Цогцоснуудыг таниулахаар Японы эмнэлэгт хүргэжээ. Осол Японы баруун өмнөд эргийн Ёкосука боомтоос 104 км зайд, орон нутгийн цагаар Бямба гарагийн 02:30 цагт болсон юм.

 

Ачааны хөлөгтэй мөргөлдөх үед усан цэргүүдийн унтлагын хэсэгт ус нэвтэрч, унтаж байсан цэргүүдийг живүүлсэн гэж NHK суваг мэдээлжээ.

Тэнгисийн хөдөлгөөн хяналтын системийн мэдээллээс үзвэл ACX Crystal нэртэй, 222 метр урт, Филиппиний далбаатай контэйнер тээвэрлэгч хөлөг осол болохоос 25 минутын өмнө гэнэт буцаж эргэсэн байна. Яагаад ингэх болсон шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ.

 

USS Fitzgerald хөлгөөс бараг гурав дахин хүнд жинтэй байсан ACX Crystal ачааны хөлөг өөрөө хөнгөн гэмтсэн байна. Филиппиний хөлгийн 20 гишүүн ямар нэг хохирол амсаагүй ажээ. Одоо мөргөлдсөн хөлгүүдийг Японы боомтод хүргээд байна.

Мөргөлдсөн хөлгүүдийн хэмжээг харьцуулбал:

 

 

Эх сурвалж: BBC