Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Далангаас Бага наран хүртэлх 1.7 км замын асфальтбетон хучилтыг хийж байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний  эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Далангаас Бага наран хүртэлх 1.7 км автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн  асфальтбетон хучилт хийж байна.  

Уг бүтээн байгуулалтын ажил Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй.

Тус 3.6 км автозам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялга, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй байх юм.

Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх нийт замын хучилтыг энэ сарын 30 гэхэд дуусгаж, зорчих хэсгийг нээх юм.

Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалах саатал гарахгүй бол  2017 оны аравдугаар сарын 30 гэхэд  хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

 


Эх сурвалж: Нийслэлийн Автозамын хөгжлийн газар