Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: Жанлавын Наранцацралт агсан бид хоёрт олон сайхан дурсамж бий

ikon.mn
2017 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын иргэд сонгогчидтой хийх уулзалт дуу хуурын өлгий нутаг Дундговь аймагт үргэлжилж байна.

Тэрбээр иргэдтэй уулзахын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд асан Жанлавын Наранцаралт агсны хөшөөнд цэцэг өргөсөн юм. Өнөөдөр Ж.Наранцацралт агсны төрсөн өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Ж.Наранцаралт агсантай өөр нам ч хувь хүний хувьд олон талаараа холбогддог. Хотын даргын хариуцлагатай үүрэгт ажлаа Ж.Наранцаралт даргаас хүлээн авч байсан түүхтэй. Миеэгомбын Энхболд нэр дэвшигч Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байхад Ж.Наранцацаралт агсан Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан гээд олон сайхан дурсамж байгаа гэдгийг дурсан ярьсан юм. Дундговьчууд “Миеэгомбын Энхболд дарга аливаа шийдвэрийг нухацтай бодож байж гаргадаг. Бид ч бас энэ удаагийн сонгуульд сэтгэлийн хөөрлөөр биш нухацтай бодож байна саналаа өгнө. Монгол Улсаа, ард түмнээ бодож Миеэгомбын Энхболд даргыг дэмжинэ” гэдгээ илэрхийлэв.

 

“Эвтэй Монгол-Ээлтэй төр”-ийн төлөө ажиллах эрхэм зорилт дэвшүүлсэн Миеэгомбын Энхболдыг дундговьчууд дуу нэгтэй дэмжиж байна. “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөртэй нь ч танилцсан. Иргэд түмэндээ чиглэсэн сайн хөтөлбөр болсныг ч энэ үеэр иргэд хэлж байлаа. Мөн Төрийн тэргүүний хариуцлагатай энэ сонгуульдаа амжилттай оролцож ялалт байгуулахыг ерөөн Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод Дундговьчууд хурдан удмын шарга адуу бэлэглэсэн юм.  

 

Эх сурвалж: МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн Төв штаб

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.