Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Оросын бизнесменүүд махны хамтарсан үйлдвэр байгуулах тохиролцоонд хүрчээ

ikon.mn
2017 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

 Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр (2017.06.02) хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Чуулга уулзалтын хүрээнд өчигдөр (2017.06.01) Монгол Улс, ОХУ хооронд зарим салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

ОХУ-аас  4 сая тун вакцин нийлүүлнэ

Монгол Улсад ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Хөдөө, аж ахуйн яам хооронд хэлэлцээрийн хүрээнд ОХУ-аас 4 сая тун вакцин нийлүүлэх боллоо. Вакцины ачиж авчрах шууд хийгдэж бэлтгэлээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хангасан байна.

Мөн энэ үеэр талууд махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой үр дүн гаргаж ажиллахаар боллоо. Ингэхдээ Монгол, Оросын бизнесменүүд махны хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлох тохиролцоонд хүрчээ.

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхтэй холбоотой бас нэг асуудал нь “Ноолуур” хөтөлбөрт хамтарч ажиллах саналыг Засгийн газраас Оросын талд тавиад байна.

Хэдийгээр хэлэлцээр байгуулагдсан ч Монголын тал энэ чиглэлээр тодорхой ажил яаралтай хийх  ёстой. Олон сая  малтай  улсын хувьд энэ салбарт өөрчлөлт  шинэчлэлт хийж,  эрүүл ахуй, аюулгүй  байдлыг  энэ  тэргүүнд  тавих зайлшгүй шаардлагатай гэж ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Евгений Громыко хэллээ. Удахгүй ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев манай улсад айлчлах үеэр ярилцахаар төлөвлөжээ.

Хэвлэл, мэдээллийн салбарт хамтарч ажиллана

 

Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулснаар сэтгүүлчдийг харилцан солилцох, Монголын сэтгүүлчдийг ОХУ-д сургах, баримтат кино хийх, харилцан түгээх боломж нээгдэж байна.

ОХУ-ын Олон нийтийн харилцаа,  холбооны  сайд Н.А. Никифоров хэлэхдээ, “Энэ бол зөвхөн эхлэл гэж найдаж байна. Бид  цаашид  хамтын  ажиллагаагаа  өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

Тухайлбал ОХУ, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан  БНХАУ-руу гарах холбооны шилэн кабелийн сүлжээ татах судалгааны ажлыг эхлүүлж, программ хангамж, интернет, кибер  аюулгүй байдлыг хангах чиглэлээр  хамтран  ажиллахаар  боллоо” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.