Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ү.Хүрэлбаатар: Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе Ням гарагт хуралдана

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе энэ сарын 28-нд Улаанбаатар хотноо гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдана гэж өнөөдөр ээлжит бус их эеийг зохион байгуулах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.

 Ээлжит бус Их Эеийг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Ү.Хүрэлбаатар "МҮБХ-ны нэрийг барьж ээлжит бус их эеийг зохион байгуулахгүй гэсэн мэдэгдэл гарсан байгаа. Энэ мэдэгдэл нь МҮБХ-ны тэргүүн гэх Р.Нямдоржийн мэдэглэл юм.Тиймээс бид өнөөдөр албан ёсоор ээлжит бус их Эеийг зохион байгуулна гэдгээ мэдэгдэж байна.

2002 онд МҮБ-ийн дөрөвдүгээр их эе гэж хуралдсан. Уг хурал дээр бүх асуудлаа шийдсэн боловч нэг асуудлаа шийдээгүй үлдсэн. Тэр нь МҮБХ-ны тэргүүнийг сонгож чадалгүй дууссан байдаг. Үүнээс хойш МҮБХ-ны тэргүүнийг сонгох маргаан 15 жилийн турш үргэлжилж өнөөдөр эцсийн цэгээ тавих үе дээр ирсэн байна. 

Энэ хугацаанд Монголын дээд шүүхийн гурван шатны шийдвэр гарч, ээлжит бус Их Эеийг цэцдийн зөвлөлөөс зарлахыг даалгасан байдаг. Цэцдийн зөвлөл уг хурлыг хуралдуулахгүй явсаар ирсэн. Гэвч энэ Ням гарагт хуралдах юм.

Ээлжит бус Их Эеийн төлөөлөгчид бүгд сонгогдсон байгаа" гэв.

МЭДЭГДЭЛ: