Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хөөсөнцөрийн үйлдвэрт гарсан галын тархалтыг зогсоожээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:05 2017/05/15

Хөөсөнцөр шатсанаас болж үүссэн гал түймрийг унтраахаар Нийслэлийн Онцгой Байдлын албаныхан шуурхай ажиллаж, тархалтыг зогсоожээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах гурван ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажилласан байна.

Гал түймрийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй. Одоо галыг бүрэн унтраах ажил үргэлжилж байна.

12:21 2017/05/15

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гурвалжингийн гүүр орчимд байрлах хөөсөнцөрийн үйлдвэр шатаж байна. Дуудлага 12:02 цагт гал унтраах албанд иржээ. 

Гал түймрийг унтраахаар Нийслэлийн Онцгой Байдлын газрын гурван анги ажиллаж байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ. 

Галын улмаас хотын агаарт хар утаа татаад байна. 