Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци Монгол Улсын Топ 5 татвар төлөгч, “Шилдэг ажил олгогч” шагналуудыг хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Үүрэн холбооны ууган бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпорацийн Монгол Улсын төсөвт оруулсан хувь нэмрийг Татварын Ерөнхий Газраас үнэлж Монгол Улсын Топ 5 татвар төлөгчийн нэгээр шалгаруулж,  “Шилдэг татвар төлөгч” тэргүүн дээд өргөмжлөлөөр шагналаа. 

Татварын Ерөнхий Газар нь жил бүр Монгол Улсын шилдэг татвар төлөгч байгууллагуудыг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд Мобиком Корпораци жил дараалан шилдэг татвар төлөгчөөр шалгарч байгаадаа баяртай байна. Энэ онд Мобиком Корпораци шилдэг татвар төлөгчдийн шалгаруулалтад Монгол Улсдаа 5 дугаар байрт орсон байна.

 

Энэхүү шалгаруулалтад зөвхөн улсын төсөвт төвлөрүүлсэн орлогоос гадна татвар төлөгчдийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа, татвараа хугацаанд нь төлсөн байх, татварын маргаангүй байх зэрэг үзүүлэлтүүдийг голчилсон байна. 
Мобиком Корпораци өнгөрсөн жилүүдэд 630 гаруй тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд олон жилийн туршид Монгол Улсын ТОП 10 татвар төлөгчдийн нэгээр шалгарч, хувийн хэвшлийн салбарын хамгийн нэр хүнд бүхий шагнал болсон МУ-ын Засгийн Газар, МҮХАҮТ-ын “ТОП 100 аж ахуйн нэгж” жагсаалтад 10-т багтсаар ирсэн. 

Мөн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас Мобиком Корпорацийн ажилтнуудынхаа өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг өндрөөр үнэлж Монгол Улсын “Шилдэг Ажил Олгогч”-ийн шалгаруулалтад Тэргүүнд байранд шалгарууллаа.  

 
Мобиком Корпораци нь Олон улсын Чанарын удирдлагын менежментийн ISO 9001:2008, Олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын ISO 27001:2005 сертификатыг дахин баталгаажуулсан, Монгол Улсын цорын ганц харилцаа холбооны оператор компани юм.

Бидний нөр их амжилтын гол үндэс нь манай нийт хэрэглэгч, үйлчлүүлэгчид байдаг бөгөөд он удаан жилийн турш хөгжилд хамтдаа хөгжсөн Та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье. 


МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.