Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шим тэжээл дүүрэн өглөө, эрч хүч дүүрэн амьдрал

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 15
Сурталчилгаа

Шим тэжээл хэмээх ойлголтыг бид бүхэл бүтэн шинжлэх ухааны дайтай авч үзэх ёстой.

Амьдралын хэв маяг, өдөр тутмын ахуй, хувь хүний хөгжлийн гол амин дэм, охь булагтай дүйцүүлэн үзэж байж сая утга учир нь төгөлдөр болно. Бидний ажиллах чадвар, эрүүл мэнд, өсөлт хөгжилт, амьдралын эрч хүч гээд бүхий л чухал зүйлс шим тэжээл гэх хоёрхон үгтэй шууд хамааралтай. Тиймээс нухацтай авч үзэх хэрэгтэй байгаа биз?

Уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, амин дэм, ус тэргүүтэй хүний биед зайлшгүй шаардлагатай 20 гаруй төрлийн шим тэжээлт бодис байдгийг эрдэмтэд тогтоосон. Эдгээрийг үндсэн шимт бодис ба  бичил тэжээл гэсэн хоёр төрөлд хуваадаг бөгөөд үндсэн шимт бодис гэдэг нь хүний бие махбодийн өсөлт төлжилт, хэвийн үйл ажиллагааг тэтгэхэд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис болох уураг, өөх тос, нүүрс ус юм.

Өөрөөр хэлбэл, хоол хүнсний шим тэжээллэг чанар нь түүнд агуулагдах уураг, өөх тос, нүүрс усны хэмжээгээр тодорхойлогддог бөгөөд өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээ 30 хувь нь уураг, 40 хувь нь нүүрс ус, үлдсэн 30 хувь нь өөх тос гэсэн доорх зохистой харьцаанаас бүрдэнэ (Зураг 1).

Үндсэн шимт бодисын зохистой харьцаа

 

Хоол хүнсээр дамжин орсон уураг, нүүрс ус, өөх тос зэрэг шимт бодисууд нь  хүний бие махбодид боловсрогдох, шингэх, гадагшлах явцдаа тодорхой хэмжээний илч буюу дулаан ялгаруулснаар биеийн дулааныг хадгалах, эд эсийн нөхөн төлжилт, бие мах бодийн сэргэлт, дасгал хөдөлгөөн зэрэг булчингийн үйл ажиллагаанд зарцуулагдаж байдаг.

Тийм учраас бид хоол, хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо уураг, нүүрс ус, өөх тосны зохистой харьцааг харгалзан үзэх нь маш чухал. (Зураг 2).  

Үндсэн шимт бодисууд агуулсан хүнсний бүтээгдэхүүн

 

Харин бичил тэжээлд өдөр тутам зайлшгүй шаардлагатай амин дэм, эрдэс бодисууд хамаардаг бөгөөд хүний бие махбодийн өсөлт төлжилт, хэвийн үйл ажиллагааг хадгалан, эрүүл амьдрахад тодорхой хэмжээгээр зайлшгүй шаардагддаг.

Витамин A, Д, E, K, B, C зэрэг амин дэмүүд болон антиоксидант,  кальци, төмөр, цайр, селен, магни, иод зэрэг эрдэс бодисыг хэлж буй гэж ойлгоорой. (Зураг 3).

Бичил тэжээлийн бодисууд агуулсан хүнсний бүтээгдэхүүн

 

Шим тэжээлийг зохих хэмжээгээр нь, тогтмол авч байж эрүүл амьдрал, эсэн мэнд урт удаан наслалтын тухай ярих болно.

Хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний жин, илчлэг, түүнд агуулагдах шим тэжээлийн бодисын хэмжээг оновчтой хуваарилж, тодорхой хугацааны дагуу тогтсон цагтаа хооллох нь эрүүл амьдралын гол үндэс юм (Зураг 4).  

 

Гэтэл өнөөдөр уураг, нүүрс ус, ашигтай өөх тос, амин дэм, эрдэс бодисуудыг агуулсан аюулгүй, баталгаатай, найдвартай хүнсний бүтээгдэхүүнийг жилийн дөрвөн улиралд өдөр бүр шинээр нь хүнсний зах, дэлгүүрийн лангуун дээрээс худалдан авч, хоол хүнсэндээ хэрэглэх боломж хүн бүрийн хувьд харилцан адилгүй байна.

Түүнээс гадна боломж нь байлаа гэхэд дээрх шим тэжээлийн бодисуудыг тэнцвэртэй буюу зохистой хэмжээгээр хэрэглэхийг нь тооцоолоход хэцүү байдаг.

Өглөөний хоол  нь хүн унтаж амарсны дараа эрчимтэй хөдөлмөрлөхийн өмнөх анхны хоол. Тэгэхээр амин дэмээр баялаг, тэр өдрийнхөө эрч хүчийг авах хамгийн чухал хооллолт байх ёстой атал хүн бүр өглөө тэнцвэржүүлсэн хоол бэлтгэж амжилгүй, улмаар зөв хооллож чаддаггүй.

Тэгвэл хүний биед зайлшгүй шаардлагатай эдгээр илчлэг, амин дэм, эрдэс бодисуудыг нэг дор, нэг аяганаас өглөө бүр авах боломжийг “Herbalife”-ын “Формула-1” бүтээгдэхүүн олгож байна.

“Herbalife”-ийн өглөөний хоол нь хүнийг зайлшгүй шаардлагатай илчлэгээр хангаж, ходоодны шүүс ялгаралтыг нэмэгдүүлэн, бие махбодийг чангаруулж сэргээх үйлчилгээ бүхий алое вера ургамлын шүүсээр бэлтгэсэн алое ургамлын өтгөрүүлсэн ундаа, цайны ханд агуулсан шууд найруулж хэрэглэх ургамлын ундаа, Формула 1 уургийн коктейл гурваас бүрдэнэ.

 

 

Формула-1 бүтээгдэхүүн буюу уургийн коктейлийг нэг удаа хэрэгдэхэд 380/90 ккал илчлэг, 10 г уураг, 5 г нүүрс ус, 2.5 г өөх тос, 1. 5 г поли ханаагүй өөх тос, 5.0 г хүнсний эслэг агуулагдана. Энэ нь гэхдээ нэг өдрийн турш хоол хүнснээс авах ёстой илчлэг, уураг, нүүрс ус, өөх тос, эслэгийн 20-25%-ийг авч байна гэдгийг та анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та өглөөд Herbalife-ын өглөөний хоолыг идээд, харин өдрийн турш зайлшгүй шаардлагатай шим тэжээлийн бодисоо хоол хүнсээрээ тэнцвэртэйгээр дамжуулан авах хэрэгтэй гэсэн үг.

Herbalife-ын Формула-1 бүтээгдэхүүний орц, найрлагад тэнцвэртэйгээр агуулагдах илчлэг, уураг, нүүрс ус,  өөх тос, эслэг гэсэн үндсэн шим тэжээлийн бодисоос гадна хүний бие организмд өдөр тутам зайлшгүй шаардлагатай амин дэмүүд, эрдэс бодисууд мөн л нэг дор агуулагдана. Тухайлбал нэг аяга Формула-1-д 6.4мг төмөр, 40.0мкг иод, 160.5мг калий, 113 мг кальци, 192 мг натри, 34.7мг магни, 0.5мг марганц, 0.5мг зэс, 20мг селен, 185мг фосфор, 3.6мг цайр агуулагдсанаар энгийн хоол хүнснээс , ялангуяа тэр бүр нэг дор авах боломжгүй шим тэжээлийг уг бүтээгдэхүүнээс авах боломжтой гэдгээрээ давуу талтай юм.

 

Herbalife-ын Формула-1 бүтээгдэхүүнд орсон амин дэмүүдийн хувьд гэвэл 315 мкг А, 0.3мг В1 (тиамин), 0.4мг В2 (рибофлавин), 5.4мг ниацины хүчил, 1.7мг пантотены хүчил, 0.5мг  В6 (пиридоксин), 25 мкг биотин, 60 мг фолийн хүчил, 0.5мкг В12 (цианокобаламин), 15 мг С (аскорбины хүчил), 2.8 мкг Д, 5 мг Е амин дэм тус тус агуулагдаж байна. Эдгээр эрдэс бодис, амин дэмүүдээр баялаг бууцай, үр тариа, гүзээлзгэнэ, киви, анар, жүрж, цэцэгт байцаа, загас, лийр, хаш, вандуй, шош зэрэг тэр бүр жилийн дөрвөн улиралд элбэг байдаггүйн улмаас манай улсын хүн амын жимс, ногооны хэрэглээ хоногт дунджаар 1.5 нэгж байгаа нь ДЭМБ-ын таван нэгж байх зөвлөмжөөс даруй гурав дахин бага үзүүлэлт юм. Харин “Herbalife”-ын “Формула-1” уургийн коктейл нь дээрх эрдэс бодис, амин дэмийг нэг дор тэнцвэржүүлсэн хэлбэрээр авч, эрч хүчтэй, эрүүл амьдрах бололцоог хялбарчилж өгч байна.

Амьдралын эрүүл хэв маягийг хүнд аль болох бага наснаас нь эхлэн төлөвшүүлвэл насан туршдаа илүү үр дүнтэй, чанартай, эрүүл чийрэг амьдрах боломжтой. Шим тэжээлтэй хоол хүнсээр дамжуулан энерги буюу илчлэг авах, түүнийгээ эргээд зарцуулахдаа тэнцвэртэй байдлыг хангах нь чухал гэдгийг санаарай. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.