Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Япон дахь докторант, судлаачид Токио хотноо чуулж эрдэм шинжилгээний форум зохион байгууллаа

ikon.mn
2017 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

“Япон дахь докторын оюутан, судлаачдын бүлгэм”-ээс тус улсад суугаа Монголын элчин сайдын яамтай хамтран “Нэг тэмүүлэл, нэг зорилгын төлөө хамтдаа” уриан дор “Япон дахь Монголын докторын оюутан, судлаачдын эрдэм-шинжилгээний анхдугаар форум”-ыг 2017 оны 5 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд Токио хотноо амжилттай зохион байгууллаа.

Монгол улсаас Япон улсын их дээд сургууль, тэр дундаа докторын сургалтандсуралцахаар ирсэн оюутны тоо сүүлийн арван жилд өсөх хандлагатай байгаа ба 2016 оны байдлаар Японы докторын түвшний сургалтанд 160 гаруй хүн хамрагдан эрүүл мэнд, инженер, технологи, физик, хими, хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэг, боловсрол судлал зэрэг төрөл бүрийн салбар, чиглэлээр Японы өнцөг булан бүрт сурч, ажиллаж амьдарч байна.

Форум Япон улсад жилдээ хамгийн уртад тооцогдох “Golden Week” буюу “алтан” хэмээх амралтын өдрүүдэд тохиосон нь тохиолдлын хэрэг биш юм.

Чанартай судалгаа шинжилгээ хурцаар тавигдаж буй өнөө үед Япон улсад сурч, ажиллаж буй Монголын доктор, докторантуудын хувьд өндөр түвшний мэдлэг боловсрол эзэмшиж, судалгаа шинжилгээний арга барилыг өөрийн болгоод зогсохгүй судалгааны ажлаасаа бие биендээ танилцуулах, сонирхсон чиглэлээр хамтарсан судалгаа шинжилгээг санаачлах, хөрөнгийн эх үүсвэрийг олох, эзэмшсэн судалгааны арга зүй, технологийг эх орондоо таниулж нутагшуулах, цаашид хамтран ажиллах орон зайг бий болгох хэрэгцээ болон хүсэл сонирхол байгаа юм.

 

Тус форум эдгээр боломж бололцоог эрэлхийлэхэд чиглэсэн анхны алхам бөгөөд форумыг “Golden Week”-т тааруулсан нь Японы хамгийн хойд арал болох Хоккайдо мужаас хамгийн өмнөд нутаг болох Кюүшү муж хүртэлх тус улсын өнцөг булан бүрт олон янзын салбар шинжлэх ухаанаар сурч,ажиллаж буй монголын залуу судлаачдыг аль болох өргөнөөр оролцуулахыг эрмэлзсэн болно.

Форумын ач холбогдлыг өндрөөр үнэлж буй тухай Монгол улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар форумыг нээж хэлэхдээ онцлон тэмдэглэсэн бол доктор, докторантуудын санал санаачлагыг Монгол улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам талархан хүлээн авч, цаашид ч “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд дэмжин ажиллахаа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос өөрийн нэр дээр ирүүлсэн мэндчилгээндээ дурдсаныг тус форумд хүрэлцэн ирсэн ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг уншиж гардуулсан.

Мөн хатагтай Х.Мандахцэцэг хилийн чанад дахь монгол иргэдэд чиглэсэн “Дэлхийн Монголчууд” үндэсний хөтөлбөр, тэр дундаа Монгол улсын зөөлөн хүчний бодлогын талаар итгэл тавьж мэдээллээ.

Форумын эхний өдөр байгалийн шинжлэх ухаанаар 9; хоёрдах өдөр нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухаанаар 6; нийт 15 залуу судлаачид илтгэл тавьж,эрдэмтэн залуус сансар судлал, анагаах ухаан, цөмийн физик, улс төр, биотехнологи,геологи, мал эмнэлэг, боловсрол судлал, эдийн засаг зэрэг өөр өөрсдийн салбар чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.Форумын хүрээнд эрдэм шинжилгээний илтгэлүүдээс гадна дугуй ширээний нээлттэй уулзалт-ярилцлагыг зохион байгуулсан нь хүрэлцэн ирсэн доктор болон докторантууд төдийгүй, магистр болон ажиллаж буй залуусын сонирхолд нийцсэнарга хэмжээний нэг болов.

Эхний өдрийн дугуй шигээний цагаар Японы докторын сургалтанд суралцах хүсэлтэй залуустай асуулт-хариулт явуулах замаар төрөл бүрийн салбар, чиглэлийн судлаачид өөрсдийн туршлага, зөвлөгөөг өгчээ.

Харин хоёр дахь өдөр форумд оролцсон нийт хүмүүс нэг талаас, уг форумын дараагийн алхам болгожцаашид үүсгэх шинэ төслийн санааг хэрхэн гаргах талаар, нөгөө талаас докторын сургалтаа хэрхэн үр дүнтэй төгсгөх мөн цаашид энэхүү форумыг дахин зохион байгуулахын тулд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэн ярилцлаа.

 

Форумын бас нэгэн салшгүй бөгөөд чухал арга хэмжээ бол Японы нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачдын лекц-яриа байлаа.

Энэ үеэр Тохоку их сургуулийн профессор, түүхч, монгол судлаач Ока Хироки, Шига мужийн их сургуулийн дэд профессор, угсаатан зүйч, монгол судлаач Шимамүра Иппэй нар Монголын манжийн үеийн түүх, Чингисийн тухай ойлголт буюу монгол-япон-америк-орос дахь төсөөллийн талаарх харьцуулсан судалгааны үр дүнгээсээ тус тус сонирхолтой лекц уншиж өгсөн байна.

Үүнээс гадна оюутан судлаачдын хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлагыг хөтлөн идэвхжүүлэхээр Осака их сургуулийн дэд профессор, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг орон нутаг судлаач, монгол судлаач Имаока Рёокогар бие оролцсон нь форумын үйл
ажиллагааг улам үр өгөөжтэй болгож байв.

Хоёр өдрийн турш халуун дулаан уур амьсгал, эрч хүч, идэвх оролцоо дүүрэн үргэлжилсэн тус форумд давхардсан тоогоор нийт 80 гаруй хүн оролцож, форумаас нэгдсэн санаа бүхий уриалга гаргажээ.

Дашрамд дурдахад, 2016 онд доктор болон докторантуудын санаачлагаар байгуулагдсан“Япон дахь докторын оюутан, судлаачдын бүлгэм”-д одоогийн байдлаар 113 гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд тус анхдугаар форумыг үр дүнтэй зохион байгуулахын тулдтөслийн санаачлагч, Хитоцүбаши их сургуулийн туслах профессор М.Ариунтуяа тэргүүтэй 15 залуу судлаачидЯпоныөнцөг булан бүрээс сайн дурын үндсэн дээр форумын ажлын хэсгийг бүрдүүлэн гар нийлэн ажиллажээ.

 

Мөн форумын бэлтгэл ажлыг амжилттай явуулахад Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-ы зөвлөх Л.Даваажаргалаас бүхий л талаар дэмжин тусласнаас гадна Японы Киото их сургууль, Кюүшү их сургууль, Осака их сургууль, Токио шүдний их сургууль,Токүшима их сургууль, Тохокү их сургууль, Шига мужийн их сургууль, Хитоцубаши их сургууль, Хёого их сургууль, Хоккайдо Китами технологийн их сургууль, Хоккайдо их сургуульболонЯпоны Зүүн-хойд Ази судлалын хөтөлбөрийн эрдэмтэн судлаачид,Зүүн хойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн,Хоккайдо-Монголын харилцааны нийгэмлэгүүд тус тус дэмжлэг туслалцаа үзүүлсэн аж.