Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадууд 2016 онд $500 тэрбумаар ресторанд хоол иджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Хятадын 1.37 тэрбум хүн ам хагас их наяд ам.доллараар гэрээсээ гадуур хооллосон тухай саяхны судалгаанд өгүүлжээ.

Бээжингийн хоол захиалга, хүргэлтийн үйлчилгээний Дянпинь Мэйтуан компанийн хийсэн судалгаанд хятадууд 2016 онд 3.5 их наяд юань буюу $507 орчим тэрбумаар хооллосон нь тогтоогдсон байна.

Мөн рестораны зах зээлийн 22 хувь нь буюу хамгийн их нь тэдний дуртай халуун тогооны газрууд байсныг судалгаа харуулжээ.

Дундад улсын иргэдийн гадуур хооллолтонд зарцуулсан мөнгийг зарим улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулбал Швед, Норвеги, Австри зэрэг хөгжилтэй орнуудынхаас давж байна.

Жич: Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн $10 орчим тэрбум гэвэл үүнээс бараг 50 дахин их мөнгийг урд хөршийнхөн маань хоол идэхэд үржээ.

 

Эх сурвалж: Quartz