Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ард Лайф ХХК Голомт Кастодиан Банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа

ikon.mn
2017 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Олон улсын жишгийн дагуу харилцагчдынхаа хөрөнгийг баталгаажуулах хөрөнгө оруулалтыг үнэн зөв бүртгэх хяналтыг сайжруулах зорилгоор Ард Лайф ХХК Голомт Банкнаас кастодианы үйлчилгээ авах гэрээг өнөөдөр байгууллаа.

Ард Лайф ХХК нь анх 2007 онд Хасбанкны ажилчдад тэтгэврийн сангийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан юм. Улмаар таван жилийн дараа буюу 2012 онд бүтцийн өөрчлөлт хийж нийт тэтгэврийн хуримтлалын 3.5 тэрбум төгрөгийн буцаан олголтыг хийсэн байна.

Үүнээс хойш Ард Санхүүгийн Нэгдлийн охин компанийн ажиллагсад тэтгэврийн сангийн үйлчилгээг үзүүлж ирсэн бөгөөд 2016 оны арваннэгдүгээр сард бүтээгдэхүүн үйлчилгээ шинэчлэн иргэдэд хувийн тэтгэврийн сан, даатгал хавсарсан цогц үйлчилгээг үзүүлж эхэлжээ.

Голомт кастодиан нь хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сангуудад хөрөнгө хадгалах цэвэр үнэлгээ тооцоолох нэгж эрхийн тухайлсан бүртгэл хөтлөх болон харилцагчдын эрх ашгийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг юм. Голомт кастодианы цогц үйлчилгээг Ард Лайф компанийн хувийн тэтгэврийн сангийн бүрэлдэхүүнтэй хослууснаар харилцагчдын хуримтлалыг ил тод эрсдэлгүй удирдах үр дүнг нь тогтмол тайлагнах зөв жишиг тогтох юм.

 

"Өнөөдрөөс эхлэн хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа явуулдаг компанитай гэрээ хийснээр тус компанид хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгөнд итгэлтэй байх баталгаа өгч байна" гэж Голомт Кастодиан Банкны хэлстийн захирал Г.Зориг гарын үсэг зурах ёслолын үеэр онцлон хэлж байлаа.

Ард Лайф ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг "Улсын тэтгэврийн тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа өнөө үед иргэдэд хуримтлалын сонголт шинээр нэмж бид хувийн тэтгэврийн сангийн цогц үйлчилгээг санаачилсан нь цаг үеийн дуудлага. 

 

Цаашид энэ төрлийн үйлчилгээг хөгжүүлэхийн тулд хувийн тэтгэврийн сангийн тухай хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал юм. Бид төрийн холбогдох байгууллагуудтай энэ талаар идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд бидний хуримтлуулсан туршлага цаашдын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна" гэв.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж зах зээл дэх байр суурь өрсөлдөх чадвар үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буй үндэсний санхүүгийн холдинг компани юм. Тус компанид Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент зэрэг компаниуд багтаж байна.

Хөрөнгө оруулагч үндэстэн нь мөн Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркатенгийн брэнд юм. 2016 оны эхээр тус компани нь Монгол Шуудан компанийн хувьчлалд амжилттай оролцож өнөөдрийн байдлаар уг компанийн 31 хувийг эзэмшиж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.