Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хомхой долоосон үед яах вэ?

ikon.mn
2017 оны 5 сарын 13
HEDU.MN
Зураг зураг

Бидний ярьдаг хомхой нь энгийн буюу уруулын, бэлэг эрхтний гэсэн 2 янз байдаг.

Уруулын хомхойг үүсгэгч нь вирус юм. Энэ вирус хүний биед унтаа буюу идэвхигүй байж байгаад хүнийг даарсан, ядарсан, биеийн болон сэтгэл санааны стресс, дархлаа буурсан үед ил гарч өвчлүүлдэг. 

Хомхойн шинж 

  • Уруул орчимд нэг буюу хэд хэдэн цэврүү гарна. Зарим үед завьжны дотор талаар ч гарч болно. 
  • Хөндүүр, эмзэглэлтэй
  • Цэврүү орчмын арьс улайсан байна
  • Бохир бол халдвар орж цэврүү идээлж болно
  • Цэврүү хатаж шардуу өнгөтэй тав үүсч хатаж эдгэрнэ. Ойролцоогоор 7 хоногийн дотор эдгэрнэ. Оношлогоог энгийн хүмүүс ч оношлож чаддаг. 

Эмчилгээ

Хутганы иш халааж цэврүүг хайрдаг байсан. Энэ нь вирус халууны нөлөөнд амархан үхдэгтэй холбоотой гарсан эмчилгээ юм. Гэвч вирусыг устгаж, өвчнийг түргэн эдгээх арга гарсан учир энэ аргыг хэрэглэхээ больсон

  • Эрүүл ахуйн хувьд хувь хүн өөрөө цэвэр байх хэрэгтэй. 
  • Гараа байнга угааж байх. 
  • Гарсан цэврүүг оролдож хагалах хэрэггүй. Учир нь цэврүү дотор вирус байх бөгөөд хагалах үед урссан газраа дахин гардаг. 
  • Мөн ус хүргэж угааж болохгүйг анхаар. Ус хатаж байгаа таванд байгаа вирусыг усны тусламжтайгаар өөр шинэ газар хүргэж дахин гарах нөхцлийг бүрдүүлдэг. 
  • Энэ үед үнсэлцэх нь нөгөө хүндээ халдааж болохыг анхаар.
  • Шүдний оо сойзыг дундаа хэрэглэж болохгүй. 
  • Гоо сайхны тос, будаг, сахлын хөөс хэрэглэх үед цэврүүг хагалах, зовхи сормуус зэрэгт халдвар оруулахаас болгоомжил
  • Орчин үед хомхойн зориулалт бүхий эм гарсан нь амархан эдгэх боломжтой болоод байна. Ацикловер, Зовиракс, валтрекс гэж эмүүд нь уух болон түрхэж зориулалтаар байдаг.

Сэргийлэлт

Хамгийн гол нь биеийн эсэргүүцэл буюу дархлааг сайжруулах хэрэгтэй. Дархлаа сайн бол хүн ямар ч өвчнийг дарж эрүүл явах боломжтой. Хоол унд, хувцас зөв тохируулан, ажил амралтын дэглэмтэй байх.

Ацикловирыг хэрэглэх нь

 

Ацикловир буюу зовиракс, валтрекс гэж эмүүд нь уух болон түрхэх зориулалтаар байдаг.

Ацикловир тос: тагны гадна талд байх үзүүр хэсгээр зөөлөн хатгаж онгойлгоно. Маш бага авч хомхой гарсан хэсэгт өдөрт 5 удаа нимгэн түрхэнэ.  

Ацикловир хатуу уух хэлбэрт: насанд хүрсэн хүн 1 ширхэгээр 3-5 удаа усаар даруулан залгиж ууна. Хүүхдэд хүүхдийн нас биеийн жинд тохируулан тунг тааруулж өгнө.

Зураг