Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Хот орчмын шувуудад үүр бэлэглэе" үзэсгэлэн нээгдэнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 12
iKon.MN

СБД-ийн 15-р хороонд 

08:00 цагт НЗД С.Батболд болон хотын удирдлагууд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцана.

Туушин зочид буудалд

09:00 цагт “Монгол улсын хөдөө аж ахуйн статистикийн өнөөгийн байдалд хийсэн үнэлгээ” сэдэвт хэлэлцүүлэг болно.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд 

09:30 цагт Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн чуулганд оролцсон 800 орчим төлөөлөгчийн хийж авчирсан шувууны үүрүүдээр "Хот орчмын шувуудад үүр бэлэглэе" нэртэй үзэсгэлэн нээгдэнэ. 

НМХГ-ын хурлын танхимд 

10:00 цагт Тос тосолгооны материал худалдаалдаг, сольдог газруудад хийсэн хяналт шалгалт, хуурамч тос масло худалдан авахгүй байх талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэнэ.

Сүхбаатарын талбайд

10:00 цагт "Ulaanbaatar book fair - 2017" номын баярын үйл ажиллагаа болно.