Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Бидний эргэн тойронд хүчирхэг эмэгтэйчүүд маш олон байдгийг нотлох 4 TED илтгэл /Монгол орчуулгатай/

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 11
Сурталчилгаа

TED илтгэлүүд үргэлж өгөөжтэй, сонирхол татахуйц байдаг олон шалтгаануудын нэг нь илтгэгч бүр өөрийн туулж өнгөрүүлсэн бодит амьдрал болон түүхээс урган гарсан сэдвийг толилуулж байдагт оршдог. Тэд амьдралд тохиолдсон аливаа саад хүндрэлийг шантралгүйгээр даван туулж, зарим нь бэрхшээлийг боломж болгон ашиглаж байгаа тухайгаа илэн далангуй хуваалцаж байна.

Энэ удаагийн нийтлэлээр та бүхэнд хүчирхэг бөгөөд тууштай доорх 4 эмэгтэйн илтгэлийг түүвэрлэн хүргэхээр шийдлээ.


1. Ашиг орлого ихтэй ажлаасаа гараад Анжела Нью Йорк дахь нэгэн улсын сургуульд 7-р ангийнханд тоо заах болжээ. Тун удалгүй тэр амжилттай суралцдаг хүүхдүүдийн онцлог чанар нь зөвхөн IQ биш гэдгийг ойлгосон. Энэхүү илтгэлээрээ Анжела тэвчээр хатуужил нь амжилтыг тодорхойлогч хүчин зүйл болох тухай онолоо тайлбарлаж байна.

2. 27 настай Пит Фрэйтиз бэйсболын тоглолтын үеэр бугуйгаа гэмтээсний дараа гэнэтийн онош сонссон. Түүний яс хугарсан биш, харин ALS өвчин туссан байсан. Лу Геригийн өвчин гэгддэг ALS нь хүнийг тахир дутуу болгож, бүр үхэлд хүргэдэг ба ямар ч эмчилгээгүй. Түүний ээж Нэнси Фрэйтиз гэр бүлээрээ хэрхэн ALS Мөстэй хувингийн сорилтыг зохион байгуулж Жастин Тимбэрлэйкээс эхлээд Билл Гэйтсийг хүртэл оролцуулсан талаар энэхүү илтгэлдээ ярина. Хэрвээ та энэ сорилтод оролцож байсан бол дараагийн алхмаа хийж бичлэгээ хуваалцсан шигээ энэ илтгэлийг ч бас хуваалцаарай.

3.Ижил утгатай үгсийн толь бичгээс "хөгжлийн бэрхшээлтэй" гэдгийг "хэрэггүй", "эрэмдэг" гэж тодорхойлдог ч шинийг санаачлагч, гүйлтийн тамирчин Эйми Маллинс нь энэхүү үгийг дахин тодорхойлж байна. Шилбэний ясгүй төрсөн түүний хувьд эдгээр ойлголтыг үгүйсгэж, саад тотгор хэрхэн хүний нөөц боломжийг нээдэг тухай ярих болно.

4.Ливанд жилд нэг л удаа хүчирхийллийн бус буун дуу гардаг. Тэр нь Бейрутын олон улсын марафон гүйлтийн эхлэх дохио юм. Энэхүү гүйлтийг санаачлагч Мэй Эл-Халил яагаад 42 км зайд гүйдэг арга хэмжээ нь сүүлийн арван жилд улс тѳрийн үзэл, шашнаар хуваагдаад байгаа талуудыг жилийн ганцхан ѳдѳр ч болтугай нэгтгэж чадна гэдэгт итгэх болсноо ярьж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.