Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Болормаа: Эх орныхоо хөгжлийг бүтээгч эрхэм татвар төлөгч та бүхэнд баярлалаа

Сүхбаатар дүүрэг
2017 оны 5 сарын 11
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Жил бүрийн тавдугаар сарын сарын 2 дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Сүхбаатар дүүрэг энэ жил татвар төлөгчдийн өдрийг 18 дахь удаагаа “ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ ЭРХЭМ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” уриатайгаар тэмдэглэж байна. 

Өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс хамтран шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжүүдээ хүндэтгэх арга хэмжээг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, ЗДТГ-ын дарга Н.Энхболд, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ууганбаяр, Татварын хэлтсийн дарга Ц.Сайнбуян болон дүүргийн шилдэг тавар төлөгч иргэн, аж хуй нэгжийн төлөөлөл оролцлоо.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.БолормааДүүргийн хэмжээнд 22 мянга гаруй татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж байдаг. Та бүхний төлсөн татвараар улс, нийслэл, орон нутгийн төсвийг бүрдүүлж, нийгмийн бүхий л салбарт татвар төлөгч таны оруулсан хөрөнгө оруулалт олон салбарт бодит ажил болон хэрэгждэг. Тийм учраас “Эх орныхоо хөгжлийг бүтээгч эрхэм татвар төлөгч та бүхэнд баярлалаа гэж хэлье” гэв.

 

Энэ үеэр ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ууганбаяр 2016 оны татварын орлогоор Сүхбаатар дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалт, тохижилт, бүтээн байгуулалтын ажлын талаар товч танилцуулга хийсэн. Хүндэтгэлийн арга хэмжээний төгсгөлд дүүргийн Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан 5 аж ахуйн нэгж, 5 иргэнд Засаг даргын өргөмжлөл, “Татварын тухай миний бодол” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдаанд тэргүүн байрт шалгарсан сурагчдад шагнал гардуулав.