Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Цэнхэр халим" тоглоомтой холбоотой сэжигтэй тохиолдол гарвал цагдаад хандаарай

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

ОХУ-аас гаралтай "Цэнхэр халим"  хэмээх өсвөр үеийнхнийг амиа хорлоход уриалсан даалгавар бүхий тоглоомын талаар Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулга гаргажээ. Цахим орчны уг тоглоомыг тоглосон 130 гаруй хүүхэд амиа хорлосон тохиолдол хойд хөршид гарчээ. 

Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга, цагдаагийн Хошууч С.Ариунболд "Цэнхэр халим нэртэй сошиал тоглоом бий болж манай улсаас хийх хандалт нэмэгдэж байна. Энэ тоглоомыг судалж үзэхэд тухайн бүлгэмд элссэн гишүүддээ өдөр бүр зааварчилгаа өгдөг. Зааварчилгаа нь тухайн хүний бие махбод, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулах даалгаврууд юм. Даалгавар хүндэрсээр хамгийн сүүлийн өдөр тухайн хүнийг амиа хорлоход хүргэдэг.

Өнөөдрийн байдлаар энэ тоглоомтой холбоотой гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдол бүртгэгдээгүй байна.

Гэхдээ эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид өсвөр насны хүүхдүүдийн интернэт орчин дахь хэрэглээнд хяналт тавьж, өөрийн биед гэмтэл учруулах, амиа хорлохыг завдах үйлдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хэрэв сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хамтарч ажиллана уу" гэв. 

ВИДЕО: